Хятадтай аравдугаар сарын байдлаар 8.7 тэрбум ам.долларын худалдаа хийлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Монгол Улс 2021 оны эхний арван сарын байдлаар нийт 151 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.5 тэрбум ам.доллар, импорт 5.6 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (26.3%) тэрбум ам.доллароор, экспорт 1.5 (25.7%) тэрбум ам.доллароор, импорт 1.2 (27.2%) тэрбум ам.доллароор тус тус өсжээ.

Харин аравдугаар сард экспорт 1.1 тэрбум ам.доллар, импорт 518.6 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 318.3 (39.5%) сая ам.доллароор өсөж, импорт 134.0 (20.5%) сая ам.доллароор буурсан байна.

Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний арван сарын байдлаар 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 329.3 сая ам.доллароор өсжээ. Харин гадаад худалдааны тэнцэл  аравдугаар сард 605.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 452.4 сая ам.доллароор өссөн байна.

БНХАУ-тай 2021 оны эхний арван сард 8.7 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.4 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top