Зочид буудлын салбарын орлого 2021 оны есөн сарын байдлаар 131.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 (1.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 2.7 (6.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Зочид буудлын салбарын орлого 2021 оны долоодугаар сард 16.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 4.2 (34.9%) тэрбум төгрөгөөр, наймдугаар сард 23.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 7.3 (44.9%) тэрбум төгрөгөөр өсөж, харин есдүгээр сард 22.9 тэрбум төгрөг болж өмнөх сараас 727.8 (3.1%) сая төгрөгөөр буурсан байна. Үүнд зэрэглэлгүй зочид буудлын орлого 1.2 (13.2%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Manai buudluudiin yalanguya huduugiin buudluudiin uilchilgee daanch muu Yadaj tseverlegeegee oligtoi hiiideggui