Монголчууд 10 тонн цагаан будаа хураан авчээ

2021 оны 11 сарын 17

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нэгэн сонирхолтой мэдээлэл өгсөн нь GIMEX компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2 га газарт тариалалт хийн, 10 тонн цагаан будаа хурааж авсан тухай юм. Энэ нь тус компанийн 10 жилийн уйгагүй оролдлогын үр дүнд бий болсон байна.

Манай улс тэр дундаа говийн бүсэд цагаан будаа амжилттай тариалж, энэ жил ургацаа хураан авсан нь цагаан будаа тариалах технологийг нутагшуулах, тариалалтыг нэмэгдүүлэх чухал үр дүн гарсныг сайд З.Мэндсайхан онцлон хэлж байлаа. Эх орны хөрсөнд тарьж ургуулсан энэхүү ургац “Хөсөг будаа” нэртэйгээр хэрэглэгчдэд хүрэх аж.

Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Гэвч  цар тахлын нөлөөгөөр зарим улс, орнууд зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарласны нэг нь цагаан будаа байсан.

 

Тутарга буюу цагаан будаа тариалахын давуу тал

Цагаан будааны хэрэгцээг дотоодоос хангах,  импортыг орлох, газар тариалангийн салбарт шинэ таримал нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдэж, шинэ, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрэхийн зэрэгцээ усан бассейнд тариалснаар орчны чийгийн агууламжийг нэмэгдүүлэх, экосистемийн таатай орчныг үүсгэх ач холбогдолтой. Түүнчлэн тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас байгуулах, агро-ойжуулалт хийж экосистемийг бүрдүүлэх боломжтой. Ингэснээр хөрсний доройтол, цөлжилт, шар шороон шуургыг бууруулна. 

Тутрагын тариалалт нэмэгдэхээр түүнийг даган боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, дагалдах бүтээгдэхүүнээр шувуу, гахайны аж ахуйн агууламж сайтай тэжээл, хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд болох боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol(103.57.94.85) 2021 оны 11 сарын 17

hudlaa shaajaagaan

0  |  0
Top