ЖДҮ: 814 зээлдэгчийн үйл ажиллагаанд мониторинг хийжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

“Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум 2021” арга хэмжээ өнөөдөр /2021.11.19/ боллоо. “Цар тахал ба эдийн засаг” уриан дор явагдаж буй чуулганд 21 аймаг, нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцов.

Энэ удаагийн форумаар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр хэлэлцүүлэг өрнөж, санал бодлоо хуваалцлаа.

Энэ үеэр ЖДҮ-аас өгсөн мэдээллээр энэ онд 814 зээлдэгчийн үйл ажиллагаанд мониторинг хийсэн байна.

Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн А/184 тоот  тушаалаар  баталсан удирдамжийн дагуу: Улаанбаатар хотод 359, орон нутагт 455 зээлд хяналт мониторинг хийж, 600 зээлийг газар дээр нь үзэж танилцаж, мониторингийн ажлын хүрээнд зөрчилтэй зээлийн 3.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг төвлөрүүлжээ.

Мониторингийн үр дүнд, үйл ажиллагаа нь сайн байгаа зээлдэгчдийн үйл ажиллагааг дэмжиж сурталчлах, үйл ажиллагаа хангалтгүй, хэрэгжүүлээгүй үнэлэгдсэн 232 зээлдэгчийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шат дараалсан арга хэмжээг авахаар ажиллаж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
w(64.119.23.230) 2021 оны 11 сарын 20

Dolgoo n nuuriin batsuh hogiiin hulgaich

0  |  0
Top