БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганы үеэр буюу өчигдөр ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль явагдлаа. Уг сонгуульд Монгол Улсаас нэр дэвшүүлсэн төлөөлөгч болох Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд сонгогдон 2021-2025 онд ажиллахаар боллоо.
ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэн нь “Тогтвортой хөгжлийн зорилго 4” буюу чанартай боловсролын асуудлаарх болон ЮНЕСКО-ийн бусад салбарын статистик мэдээллийг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг.
Энэхүү хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн нь дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогддог. Удирдах зөвлөлийн үндсэн үүрэг бол хүрээлэнгийн бодлого, өргөн хүрээний чиг үүргийг тодорхойлох, байгууллагын жилийн хөтөлбөр, төсвийг батлах явдал юм. Мөн Удирдах зөвлөл нь хүрээлэнгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлгээ хийж, зааварчилгаа өгч ажилладаг.
Сэтгэгдэл ( 0 )