Ази Номхон Далайн орнуудын статистикчид Монголд чуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 20

“НҮБ-ын Ази Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурал”  энэ сарын 22-25-нд Монгол Улсад зохион байгуулагдана. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага болон Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж байна.

“НҮБ-ын Ази Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын хурал” (APCAS)-ын түүхэнд энэ удаагийн хурал анх удаа цахим болон биечилсэн хэлбэрийг хослуулан зохиогдох юм.

Энэ удаагийн хурлаар байгаль орчин, мал амьтан, газар тариалан, ойн аж ахуй, загас, ан агнуур, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд бодлого, шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэлэг арга аргачлалыг хэлэлцэх нь чухал ач холбогдолтой. Манай Улсын хувьд зайнаас тандан судлах арга зүйн туршилтыг газар тариалангийн статистикт ашиглах туршилт хийж байгаа билээ.

Мөн Цар тахлын энэ үед улс орон бүрт тулгамдаж буй асуудал, даван туулж байгаа сайн туршлага, Тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн тооцоолол, хөдөө аж ахуйн статистикийн шинэчлэл зэрэг сэдвээр хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл хүргэх юм.

Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам харьцангуй цөөн, нүүдэлчин соёл уламжлалтай хот, хөдөө хосолсон амьдралын хэв маягтай. Хөдөө аж ахуйн салбарын ялангуяа малын тоон мэдээллийг 1918 оноос эхлэн цуглуулсан, мал тооллогыг жил бүр зохион байгуулдаг. Мөн газар тариалангийн салбарын мэдээллийг албан ёсны статистикийн дагуу жил бүр тооцон гаргадаг бөгөөд Хөдөө аж ахуйн тооллогыг 2022 онд зохион байгуулахаар бэлтгэж байна. 10 жил тутамд зохион байгуулдаг энэхүү тооллогын бэлтгэл ажлыг хангаж байгаа энэ цаг үед тус хурлыг манай улс хариуцан зохион байгуулж буй нь онцгой ач холбогдолтой.

Улс орнууд хөгжлийн замаа тодорхойлохдоо байгаль орчинд ээлтэй, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан, үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн, аж амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн, судалгаанд суурилсан бодлого боловсруулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

 

Хөдөө аж ахуйн салбарыг манай улс хөгжлийн түлхүүр салбар гэж үздэг. Энэ хүрээнд хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийн илүү богино хугацаанд гаргасан, нарийвчилсан тоон мэдээллийн эрэлт улам бүр  нэмэгдэж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилго” болон “Алсын хараа 2050” хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтийг тооцох, үнэн зөв, бодит мэдээллээр бодлого боловсруулагч нарыг хангахад статистикийн байгууллагын үүрэг нэмэгдэж байгаа өнөө үед нэгдсэн аргачлалаар НҮБ-ын харьяа байгууллага, тэр дундаа Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатай юм.

Иймд энэхүү хурлаар улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж байгаа бодлого, төлөвлөлтөд шаардлагатай тоон мэдээллийг бий болгох, тооцооны бодит байдлыг сайжруулах, гүнзгийрүүлсэн судалгаа боловсруулах зэрэгт бүсийн улс орнуудын туршлага, олон улсын нэгдсэн арга зүйг судалж, үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(129.205.124.89) 2021 оны 11 сарын 20

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ]\nӨөрт байхгүй зүйлээ а

0  |  0
William(129.205.124.89) 2021 оны 11 сарын 20

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ]\nӨөрт байхгүй зүйлээ а

0  |  0
Top