О.Батнайрамдал: Ойрын хугацаанд АИ-92 БЕНЗИНИЙ ҮНЭ нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

АИ-92 шатахууны үнийг чөлөөлөх асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хэлэлцжээ. Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал энэ талаар мэдээлэл хийлээ.


АИ-92 шатахууны үнийг чөлөөлөхөөр шийдэж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдэгдээд, "АИ-92 шатахууны үнэ зах зээлийн горимд шилжих ёстой. Олон улсын валютын сангаас хэрэгжүүлдэг сүүлийн зургаан сарын дундаж үнээр тооцдог аргачлал руу шилжихээр боллоо. Зэх зээлийн эрэлт, нийлүүлэлтээс үл хамаарч сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр үнийг тооцох аргачлал руу шилжиж байна. Ингэснээр нэг удаагийн огцом хэлбэлзлийг аажмаар газардуулах боломжтой. Ингэхдээ нэг удаагийн үнийн хэлбэлзэл 5 хувь буюу 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар зохицуулна.

АИ-92 бензиний үнийг зах зээлийн өртгөөр 2400 орчим байхаар тооцоолж байгаа. Гэсэн ч сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцохоор болсон тул шууд 300 төгрөгөөр өсөхгүй. Тэгэхээр АИ-92 бензиний үнэ ойрын хугацаанд зах зээлийн зарчмаар нэмэгдэнэ.  Бусад шатахууны хувьд зах зээлийн зарчмаар явж байгаа тул АИ-92 шатахуунаас бусад бүтээгдэхүүн дээр аж ахуйн нэгж алдагдал хүлээгээгүй гэж ойлгож болно" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.20.164) 2021 оны 11 сарын 23

Дэд орлогч нэртэй хүмүүсээр шийдвэр гаргуулдаг юм уу

0  |  0
Irgen.l.damdinsuren(66.181.161.118) 2021 оны 11 сарын 22

Naad 92 ch yacab.dezil tulsh 2830 bolj xayrdaa garlaa.arai dendij bna aa.boliochoo

0  |  0
Уншигч(66.181.176.57) 2021 оны 11 сарын 22

Тасарч байснаас зохицуулаад хэрэглэж байсан нь дээр, болжээ хө

0  |  0
Иргэн(59.153.86.59) 2021 оны 11 сарын 22

Шууд хэлжээ тэр нь ч дээр юмуу нэмэхгүй нэмэгдэхгүй гэсээр байгаад нэмээд хаячдаг биздээ

0  |  0
Top