Дубайд Дэлхийн танхимуудын конгресс эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

Дэлхийн танхимуудын холбоо, Олон улсын худалдааны танхим  болон Дубайн танхим хамтран зохион байгуулж буй Дэлхийн танхимуудын 12 дахь конгресс Дубай хотноо эхэллээ. “Дараагийн үе: Танхимууд 4.0” сэдвийн дор зохион байгуулж буй тус конгресст МҮХАҮТ-аас Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар оролцож байна.

100 гаруй орны 1200 гаруй төлөөлөгч шинэ дижитал эрин дэх худалдаа аж үйлдвэрийн танхимуудын гүйцэтгэх үүргийн талаар ярилцах юм. Танхимууд гишүүдийнхээ өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад хөл нийлүүлэн алхаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ сувгийг бий болгох, тасалдал, шинэ сорилтуудыг даван туулах замаар бизнесийн тасралтгүй, тогтвортой байдлыг хангахад анхаарлаа хандуулахын зэрэгцээ цар тахлын үед арга барилаа шинэчлэн боловсруулсан бусад танхимуудаас туршлагаа хуваалцана.

Бизнесийн тогтвортой байдлыг бий болгох хүрээнд компаниуд болон танхимууд "шинэ хэвийн байдал" (new normal)-д дасан зохицох, хүний нөөцийн бүтцийг хэрхэн өөрчлөх, бизнесийн тасралтгүй байдлыг хангах, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран ажиллах зэрэг өргөн сэдвүүдийн хүрээнд танхимууд чуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top