“Монголын тогтвортой санхүүгийн форум-2021”-ийн хүрээнд Монголбанк, ТоС холбоо, Олон Улсын Санхүүгийн корпорац (ОУСК) хамтран “Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг үнэлэх нь” сэдэвт салбар хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн банк, ОУСК-ийн холбогдох мэргэжилтнүүд “Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг үнэлэх нь” сэдвийн хүрээнд зохицуулагч байгууллага болон санхүүгийн байгууллагуудын анхаарах зүйлс сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах УИХ-ын тогтоолд “Уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг судалж, бүсийн болон олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж, санаачилгатай уялдсан тогтвортой санхүүжилтийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх” талаар тусаад буй.
Монголбанк уур амьсгалын өөрчлөлт, түүний санхүү, эдийн засгийн салбарт нөлөөлөх нөлөөллийн талаар холбогдох судалгааг хийж, төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )