Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны аравдугаар сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 15.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (17.0%) их наяд төгрөгөөр өслөө.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.4 (15.8%) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 655.3 (22.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 118.1 (12.4%) тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 24.2 (21.8%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )