Худалдааны салбарын борлуулалтын орлого 19 их наяд төгрөг болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны эхний есөн  сард 19 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.4 (22.1%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг эд ангийн худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны худалдаа тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны есдүгээр сард 2.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 16.3 (0.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.

2021 оны эхний есөн сард худалдааны салбарын борлуулалтын орлогын 38.1 хувь нь бөөний худалдаа, 61.9 хувь жижиглэн жижиглэн худалдааны салбарт ногдож, өмнөх оны мөн үеэс бөөний худалдааны орлогын дүнд эзлэх хувь 1.1 нэгж хувиар өсөж, жижиглэн худалдааны орлогын дүнд эзлэх хувь 1.1 нэгж хувиар буурсан байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2021 оны эхний есөн сард 11.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 (20.0%) их наяд төгрөг, бөөний худалдааны борлуулалтын орлого 7.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (25.7%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top