АНУ-ын Пентагоны экс тэргүүн Пентагоныг шүүхэд өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

АНУ-ын батлан хамгаалахын сайд асан Марк Эспер Ерөнхийлөгч асан Доналд Трампын засаг захиргааны үйл ажиллагааны тухай өгүүлсэн дурдатгал номын ихэнх хэсгийг нийтлэхийг хориглосны төлөө Пентагоныг Колумбиа тойргийн шүүхэд өгчээ.

“New York Times” сонинд мэдээлснээр, Эспер ирэх оны тавдугаар сард “Ариун тангараг” ном гаргахаар зэхэж байна. Номд АНУ-ын бүрэн бөгөөд элдэв чимэггүй түүхийг, ялангуяа хүнд цаг үеийн түүхийг өгүүлжээ. Дурдатгал номын ихэнх хэсгийг нууцын зэрэглэлтэй гэсэн шалтгаанаар нийтлэхийг хориглоод байна. Хориглосон хэсгүүд нь номд хөндөгдөж буй чухал үйл явдлуудыг тайлбарлахад шаардлагатай гэж Эспер нэхэмжлэлдээ дурджээ.

Тэрбээр АНУ-ын одоогийн засаг захиргааг Үндсэн хуулиар хамгаалагдсан үг хэлэх эрх чөлөөг зөрчиж байна гэж буруутгав. Шүүхэд хандах нь Америкийн ард түмэнд өөрийнхөө түүхийг бүрэн хэмжээгээр нь хүргэх цорын ганц арга зам болоод байна гэж Эспер онцолжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top