Ч.Отгочулуу: GGC буюу алтаар баталгаажсан криптовалютын төсөл амжилттай хэрэгжих ёстой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Бүхий л цаг үед хамгийн үр ашигтай байсаар ирсэн уул уурхайн салбар, тэр дундаа алт, мөнгөний ордыг, Крипто зах зээлийн үнэмлэхүй өсөлттэй холбон бага эрсдэлээр, өндөр ашиг хүртэх GGC койны талаарх мэдээллийг уншигч та өмнө нь авсан биз ээ.


Тэгвэл эдийн засагч Ч.Отгочулуу GGC койны талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Дэлхий дээр  Cryptocurrency буюу крипто мөнгөний хувьсгал болж байна. Энэ зах зээл Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулах маш том альтернатив суваг болж чадаж байгаа. Бид энэ сувагтай эрт холбогдох тусам дэлхийн хэмжээнд энэ  шинэ зах зээл дээр өрсөлдөх чадвар, байр сууриа бэхжүүлж чадна. Энэ бизнесийн эхлэл, анхдагч хөрөнгө оруулалт маань амжилттай болж, булган сүүлтэй байснаараа уул уурхайд  суурилсан Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, дэлхийн цахим санхүүгийн ертөнцөд хөл тавихад маш чухам алхам болох юм.

Ковидын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг зарим эдийн засагчид “6 дахь супер циклийн үе” гэж үзэж  байгаа. Супер цикл гэж юуг хэлээд байна вэ гэхээр 20-30 жил үргэлжилдэг, тэр дотроо түүхий эдийн үнэ өсөж, буурдаг том мөчлөгийг хэлдэг. Манай Монголчууд сайн мэднэ. 2011, 2012 оны үед тавдугаар супер цикл байсан. Энэ үед Оюутолгой, Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орж, манай эдийн засаг 3-4 дахин томорсон.

Тэгвэл үүнээс дутахгүй хэмжээний том өсөлт ирэх жилүүдэд бий болох төлөвтэй байна. Одоо 6 дугаар супер цикл эхэлж байна. 6 дугаар супер циклийг бид криптовалютын хувьсгалтай холбох замаар, Монгол Улс дахин дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломж бий болж байна.

Криптовалютын зах зээл бол Монголд хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр олноор бий болгох, дэлхий дээр шинэ технологийн салбарт байр сууриа бэхжүүлэхэд асар их ач холбогдолтой алхам юм.

Энэ хувьсгалын оч Монгол Улсад түгж байна. Энэ бол GGC буюу алтаар баталгаажсан криптовалют юм. Энэ алтаар баталгаажсан криптовалютын төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжих ёстой. Ингэснээрээ дэлхий нийтэд бий болж байгаа криптовалютын хувьсгал ба 6 дугаар супер циклийг Монгол Улсад хамгийн ашигтайгаар нутагшуулах, эргээд дэлхий дээр өрсөлдөх чадвартай байхад маш их ач холбогдолтой байх юм” гэв.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
Ганхуяг(66.181.182.120) 2021 оны 12 сарын 01

Өөрөө хоцорчих гээд бусдыг уриалан дуудаж байгаа харагдаж байна

0  |  0
зочин (202.9.46.18) 2021 оны 11 сарын 30

Криптовалютын зах зээл бол 21- р зууны цахим луйвар, дээрэм мөн . мөнгөө олдвал хох чинь болно........

1  |  0
Lol (66.181.161.35) 2021 оны 11 сарын 30

Битгий балайраад бай малаа

0  |  0
Top