М2 ТОКЕН: Орон сууцны бодит төслөөр баталгаажсан, үнэ цэнээ үл алдах криптовалют

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Блокчейн технологид суурилсан дижитал хувьсгал нь хөрөнгө, мөнгөний талаарх дэлхий нийтийн уламжлалт хандлагыг өөрчилсөөр байгаа билээ. Тухайлбал, биет болон биет бус хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх үйл явцыг Токен, токенжуулах хэмээн тодорхойлдог болсон.

Тэгвэл Монгол Улсад барилгын бодит төслийн 250 орон сууцаар баталгаажсан анхны М2 токен зах зээлд гарч буйг дуулгахад таатай байна.

М2 токены талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэхийн өмнө Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч дурдах нь зохистой болов уу. Иргэдийн худалдан авах чадварын өсөлт, бууралтыг тодорхойлдог инфляцын үзүүлэлт өсөхийн хэрээр, Монгол төгрөгийн үнэ цэн жилээс жилд уруудсаар байна. Энэ нь бүхий л салбарт сөрөг нөлөөллийг дагуулж буй. Тэр дундаа барилгын материалын  үйлдвэрлэлийн  өртөг  өсөж,   орон  сууцны үнийг тогтмол өсөхөд хүргэж буй нь орон сууц  худалдан  авах хэрэгцээ шаардлагатай мянга мянган гэр бүлийн хувьд үндсэн тулгамдсан асуудал болсоор байгаа билээ.

Тэгвэл М2 токен нь тэдгээр мянга мянган гэр бүлийн бодит хэрэгцээнд тулгуурлан, бодит  хөрөнгөөр баталгаажсан, үнэ цэнээ үл алдах дижитал хөрөнгө юм.

М2 токен нь 2000 айлын “Grand Residence” цогцолбор хорооллын төслийн 250 орон сууцаар баталгаажиж байна. Өөрөөр хэлбэл та өөрийн эзэмшлийн M2 токеноор уг төслөөр баригдаж ашиглалтад орсон байрыг сольж авах боломжтой.

Бүр тодруулбал, М2 токений нэг бүрийн үнэ нь 0.30 төгрөг /30 мөнгө/ бөгөөд 8.0 сая M2 токен нь “Grand Residence” төслийн барилгын 1 метр квадраттай  дүйцнэ. Ингэснээр  токен эзэмшигч та токеноор дамжуулан метр квадратаа цуглуулж, бүтэн байрны эзэн  болох боломжтой юм.

Харин одоо М2 токен хэрхэн яаж дижитал хөрөнгө рүү хөрвөх вэ гэдгийг тодотгон хүргэе.

 

М2 ТОКЕНИЙ ГУРВАН БОЛОМЖ

 

  1. МЕТР КВАДРАТ ЦУГЛУУЛААД БАЙР АВ

M2 токен нь орон сууцаар баталгаажсан бөгөөд тодруулбал “Grand Residence” цогцолбор хорооллын 2022 оны 3-р улирлаас эхлэн ашиглалтад орох доорх байрнуудаас сонгон токеноо /цуглуулсан метр квадратаа/ ашиглан сольж  авах боломжтой.

  1. ТОКЕНОО ХАДГАЛУУЛАН  ОРОН СУУЦАНД ҮНЭГҮЙ АМЬДРАХ БОЛОМЖТОЙ

Токен эзэмшигч та тухайн орон сууцны үнийн дүнгийн 70 ба түүнээс дээш хувийг токеноор цуглуулж, компанид хадгалуулан, тав хүртэлх жилийн хугацаанд тухайн байранд үнэ төлбөргүйгээр амьдрах боломжтой.

Энэ хугацаанд та өөрийн эзэмшлийн токенийг арилжаанд оруулалгүй “lock” буюу “түгжилт” хийлгэх шаардлагатай юм.

Жишээгээр тайлбарлавал: “Grand Residence” хотхоны 52м2 талбайтай орон сууц нь 416.000.000 токентой тэнцэнэ. Үүний 70 хувь нь 291,200,000 токен байна. Энэхүү токеноо арилжаанд оруулалгүй “lock” хийсэн хугацаандаа орон сууцанд төлбөргүй амьдарч болно гэсэн үг юм.

Эхэнд дурдсанчлан,  орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн хувьд инфляцын түвшний өсөлт ихээхэн эрсдэл дагуулдаг. Банкны хадгаламжийн хүү 10 хувиас доошоо бууж, инфляцын өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэх бодит эрсдэлтэй байгаа энэ үед байрны урьдчилгаанд хадгалах бэлэн мөнгөний үнэ цэн улам алдагдаж байна. Тэгвэл үүний оронд эрхэм та өөрийн боломжит хэмжээгээрээ М2 токенийг худалдан авснаар “Grand Residence” хотхоны оршин суугч болох бодит эхлэлээ албан ёсоор тавих юм.

Хамгийн гол нь М2 токенд хөрөнгө оруулж,  таны худалдан авсан  “Grand Residence” барилгын 1 метр квадратын 2.4 сая төгрөгийн үнэлгээ инфляцын өсөлтөөс үл хамааран хоёр жилийн дараа ч энэ хэмжээндээ байх юм. Түүнчлэн энэ хугацаанд та М2 токений худалдан авалтаа өсгөн,  нэмэгдүүлснээр байртай болох бүрэн боломжтой.

  1. ТОКЕНОО ХАДГАЛУУЛАН БЭЛЭН МӨНГӨ АВАХ БОЛОМЖТОЙ

Өөрийн эзэмшлийн токеноо компанид шилжүүлэн хадгалуулаад, шилжүүлсэн токенийхоо 30 хувьтай тэнцэх мөнгийг авч 1 сарын хугацаанд ашиглаад буцаан төлж токеноо авах боломжтой.

М2 токений танд өгөх ӨГӨӨЖ, ҮНЭ ЦЭН

 

М2 токен эзэмшигчид доорх өгөөжийг эдэлнэ:

  • Токен нь үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан тул ирээдүйд үүсэх мөнгөний ханшийн уналтаас хамгаалагдана.
  • Токен нь үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг даган өссөөр байх болно.
  • Токен эзэмшигч нь хамтрагч төслийн орон сууцанд төлбөргүй амьдрах боломжтой.
  • Хүссэн үедээ токеноо үл хөдлөх хөрөнгө болгох боломжтой эргэх хөрөнгөтэй болно.
  • Токенийн ханшийн уналт болон өсөлтөөс ашиг олох боломжтой.
  • Bounty campaign үйлчилгээгээр токен олох боломж бүрдэнэ.
  • Төслийн ашигт хэмжээнээс хамааран токен эзэмшигчид олгох Airdrop хүртэх боломж бүрдэнэ.
  • Та өөрийн амьдрах орон сууцаа өөрийн санхүүгийн боломжид тулгуурлан бага багаар цуглуулах боломжтой.

Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг M2 project фэйсбүүк хуудас, https://m2.estate/ цахим хуудас, +976 7777-7738 дугаараас аваарай. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top