Т.Ганболд: ADM койн бодит хөрөнгөөр баталгаажсан тул болгоомжлох зүйлгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Алтны уурхайн томоохон компани болох "Алтан Дорнод Монгол" компаниас арваннэгдүгээр сарын 24-нд ADM койноо зах зээлд арилжаалж эхэлсэн билээ. ADM койн эзэмшигч болон койн сонирхож байгаа иргэдийн эргэлзээ төрүүлж буй асуултуудад хариулт авахаар "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболдтой ярилцлаа.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 


-Сүүлийн үед Монголд койн гаргах компани нэмэгдэж, тэр хэрээр сонирхож байгаа хүний тоо ч олширч байна. Энэ дундаас танай ADM койн юугаараа давуу талтай вэ?

-Сүүлийн хоёр жилийн дотор Монголын зах зээлд 40 орчим койн гарч ирлээ. Койн гэдэг манай зах зээлд цоо шинэ зүйл. Хэрэглэгчид ч төдийлөн сайн ойлгоогүй байгаа. Гаргаж байгаа хүмүүс нь ч туршлагажиж амжаагүй, урт хугацааны зөв стратеги гаргаагүй байгаа.

Бидний хувьд нэг удаадаа огцом өсөж, нэг хэсэг цөөн хүмүүс нь ашиг хүртээд үлдсэн нь алдагдалд орох биш, удаан хугацаанд тогтвортой байлгах үүднээс бодит хөрөнгөтэй уясан койн гаргасан.

Мөн бид "Алтан Дорнод Монгол" компанийн дор хийгдэж байгаа төслүүд болон "Corporate" зочид буудалтай холбоотой бүх төслүүдээ олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгохоор төлөвлөж байгаа. Энэхүү койноо хувьцаа руу шилжүүлэх боломжийг ч хангаж өгнө. Ингэснээр бусад койнуудтай адилхан тэг мөнгө болоод хаягдахгүй. Эргээд хөрөнгө болох боломжтой, манай компанийн үйл ажиллагаатай холбогдож, үйлчилгээний төлбөрийн хэрэгсэл болох боломжтой болно гэсэн үг.

ADM койныг манайхаас анхдагч үнээр авсан хүмүүст тодорхой хугацаанд эргээд авсан үнээрээ зарах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс ADM койн бол маш олон төрлөөр даатгагдсан, баталгаажсан койн гэж ойлгож болно.

Мэдээж хэрэг маш олон хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Учир нь нийгмийн олонх нь койн гэдэг зүйл дээр алдагдалтай ажиллаж, цөөн хүмүүс л ашиг хүртэж байгаа. Тиймээс гомдолтой хүний тоо маш их. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг аль болох бууруулах үүднээс бид ADM койноо бизнес, хөрөнгө оруулалтын төсөлтэй уяж, бодит хөрөнгөнд суурилсан байдлаар гаргасан.

-Та бүхэн өөрсдийн гаргасан "byDEP" гэх бирж дээр койноо арилжаалж байгаа. Биржийн үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ?

-Бирж дээр олон худалдан авагч оролцуулахаар койны үнийг хөөргөж, өсгөж тоглолт хийдэг. Үүнээс сэргийлж, койны ханшийг тогтвортой байлгах үүднээс өөрсдөө жижиг бирж нээж, түүгээрээ койноо арилжаалж байгаа. Үүнийг зарим хүмүүс ойлгохгүй, танай койны ханш өсөхгүй байна, том бирж дээр гараач гэж бухимдаж байгаа бололтой. Бид гэрээ хэлэлцээрийнхээ дагуу дараа дараагийн биржүүд дээр гарна. Гэхдээ олон хэрэглэгчтэй, туршлагажсан бирж дээр гарахын тулд сайн төлөвлөж, алхам алхмаар хөдлөх хэрэгтэй.

Бид дотоодын зах зээлийн арилжаанаас ашиг олохыг зориогүй. Харин койноо дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт, урт удаан хугацааны бизнестэйгээ уян гаргаж, койн эзэмшигчдийн үр ашгийг гадаадын зах зээлд гаргах зорилготой ажиллаж байгаа. Үүний нэг ажил болгож бид олон улсын байгууллагаар аудит хийлгээд тэнцсэн. Манай койн аудитаар баталгаажсан гэсэн үг.

Бид ADM койн эзэмшигчдийг "Алтан Дорнод Монгол" компанийн хөрөнгө болон цаашид хэрэгжүүлэх төслүүдээр баталгаажуулж байгаа. Тиймээс манай койн эзэмшигчид айж сандрах зүйлгүй.

-Биржүүдийн дунд өдөөн хатгалга, хоорондын тоглолт болдог юм байна. Тухайлбал, койноо анх нэг төгрөгөөр гаргасан юм. Түүнээс хойш койны ханш өсөж байгаад буурсан. Тухайн үед зарим хүмүүс бидний гаргасан мөнгөн дүнгээс бага буюу 97 мөнгө, 93 мөнгө гэх мэтээр зарсан. Энэ хүмүүс рүү би өөрийн биеэр холбогдож асуусан. “Та манайд авсан үнээрээ буюу нэг төгрөгөөр буцаагаад зарж болох байсан. Гэтэл яагаад өөрийгөө хохироож, авснаасаа бага үнээр зарж байгаа юм бэ" гэж. Гэтэл “Зүгээр ээ” гэсэн хариулт өгсөн. Үүнийг өрсөлдөгч талаас манай байгууллагын нэр хүнд, койны ханшийг бага байлгах сонирхлын үндсэн дээр хийж байгаа үйлдэл гэж харж байгаа. 


АDM койны талаар таны мэдэх ёстой зүйлс
 

  • Койны нэгж үнэ нэг төгрөгөөр гаргасан
     
  • Тус компанийн  ByDEP бирж дээр арилжаалагдаж байгаа
     
  • Койны ханш худалдаж авсан үнээсээ унасан тохиолдолд гурван сарын дотор авсан үнээрээ буцааж зарах боломжтой
     
  • Уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, төрийн байгууллагад хөрөнгө оруулна

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asdasd(205.189.187.4) 2021 оны 12 сарын 07

Xamar bitii shaa ci muu luivarchin buzar min

1  |  0
Lol (66.181.161.34) 2021 оны 12 сарын 06

Битгий хуц

1  |  0
Top