Биржийн бус зах зээл дэх “Бэрс” бондын хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохилоо

2021 оны 12 сарын 17

Монголын Биржийн Бус Зах Зээлийн /OTC/ анхны бүтээгдэхүүн болох “Монкон” бондыг амжилттай хэрэгжүүлж, тус зах зээлийн хөгжлийн шанг татсан Голомт Капитал ҮЦК ХХК нь ээлжит 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Бэрс” бондын эхний транчийг зах зээлд амжилттай байршуулан 2021.12.16-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжааг нээж цан цохилоо.

Бэрс Финанс ББСБ ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт 15 аймаг, дүүрэгт, 22 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бусад банк бус санхүүгийн байгууллагуудтай харьцуулахад санхүүгийн тогтмол сайн гүйцэтгэлийг үзүүлж ирсэн билээ.

Цан цохих ёслолыг СЗХ-ны дарга Д.Баярсайхан, МҮЦАЭХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Хуяг, Голомт Капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, Бэрс Финанс ББСБ-ын гүйцэтгэх захирал С.Отгонбат нар нээсэн юм.

Бэрс бондын ээлжит транч 2022 оны эхээр гарахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд хэрэв та тус бондод болон 15%-ийн тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулахыг хүсвэл https://forms.gle/xkTYERQrCAfwZEhVA холбоосоор мэдээллээ илгээнэ үү.

Мөн та Голомт Капитал ҮЦК-тай хамтран ББЗЗ-д шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хүсвэл:

Ахлах брокер Н.Гомбодорж: 80069977

Шинжээч Р.Дарханбаяр: 94904321 дугаарт холбогдоно уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top