Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун өнөөдөр 40 нас хүрч байна.
Гэхдээ энэ бол Барууны орны хэвлэлийн мэдээ. Харин Орос, Өмнөд Солонгост түүнийг 38 нас хүрсэн гэж тэмдэглэжээ. Аль нь ч байсан гэсэн жил бүрийн нэгдүгээр сарын 8-нд Пхеньянд хүүхэд багачуудад бэлэг өгдөг уламжлалтай.
Ким Жон Уны талаар 13 баримт
Ким Жон Ун (김정은, 金正恩) 1982 оны нэгдүгээр сарын 8-нд Пхеньянд төрсөн. Зарим хэвлэлд түүнийг 1983 оны нэгдүгээр сарын 8, 1984 оны долдугаар сарын 5-нд төрсөн гэж бичдэг.
28 настайдаа тэр Засгийн эрхэнд гарсан. Түүний аав Ким Чен Ир төрийн эрхийг 50 нас өнгөрсөн хойноо авч байв.
Ким Жон Ун хоёр ахтайгаа засгийн эрхийн төлөө өрсөлдсөн. Том ах Ким Жон Нам нь гадаадаар тэнэж, зугаа цэнгэл хөөдөг тул шууд хасагдсан. Харин Ким Жон Чхоль, Ким Жон Ун нарыг аав нь анхааралтай ажиглаж байлаа.
Нэг удаа сагсан бөмбөгийн тэмцээний дараа Ким Жон Чхоль багийнхандаа талархал илэрхийлээд тарсан бол Ким Жон Ун тамирчдаа цуглуулж, алдаа оноог нь шүүж байсан гэдэг. Ингээд тэр сонгогдсон юм.
Швейцарийн Бернд сургуульд сурч байхдаа тэр Ван Даммын кино үзэж, сагсан бөмбөг сонирхдог байв. Аав нь түүний сагсан бөмбөгт хэт дуртайгаас болгоомжилж байлаа.
2008 онд Хөдөлмөрийн намын 60 жилийн ойн баяраар Ким Чен Ир түүнийг индэрт дагуулан гарснаар улс орон ирээдүйд хэн тэднийг удирдахыг мэдэж авсан билээ.
2011 онд засгийн эрхэнд гараад тэр хэд хэдэн өндөр албан тушаалын хүмүүсийг цаазалсан.
Өлсгөлөн нохойд хаяж өгдөг, их буугаар буудан алдаг зэрэг домгийг Өмнөд Солонгосын хэвлэл тарааснаар Ким Жон Ун дэлхийн хамгийн харгис дарангуйлагчдын нэгд тооцогдох болсон.
"Чикаго Буллз" багийн домог асан Деннис Родмантай нөхөрлөдөг. Хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" багийг шүтдэг.
Орос архи, франц дарс уух дуртай. Маш их мөнгө үүнд зарцуулдаг.
Түүний эхнэр Ли Соль Чжугийн талаар ч баримт хомс. 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд 29-34 настай гэж хэвлэлээр бичжээ. Тамирчин, бүжигчин байсан.
Ким Жон Ун илүүдэл жингээс гадна чихрийн шижин өвчнөөр олон жил өвдөж байгаа.
Мадонна, Майкл Жексоны дуунд дуртай. Видео тоглоом тоглож, караокэд дуулдаг.
Англи, герман, франц хэлээр ярьдаг.
Nike-ийн пүүз цуглуулдаг байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ этгээд ннэ дэлхийн хамгийн түрүүнд хогийн сав руу хаях новш
IIM TENEGUUD UHEHDEE IH MUUGAAR UHEJ TUGSDUGLDUU... TCAANA N YDUU ARD TUMEN BGAASHDEE...MONGOLIIN AVILGACHID CH GESEN YMARVAA NEGEN HEMJEE HYZGAARTAI BDGIIG UHAARAASAIDAA...
Энэ бүдүүн дарангуйлагч 1980 онд төрсөн. Өөрийн төрсөн он сараа худлаа мэдээлдэг.