Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох 50 настай Элон Маск 27 настай Наташа Бассетт нар болзож эхлээд байгаа билээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц улсын Ривьера дахь далайн эрэгт байрлах "Cheval Blanc" зочид буудалд хооллож байх үедээ папарацчдын дуранд өртжээ.
Элон Маскийн хувьд өмнө нь жүжигчин Амбер Хердтэй болзож байсан бөгөөд Амбер Хердэд холбогдох шүүх хурлын үеэр Элон Маскийн нэр багагүй дурдагдаж байлаа. Элон Маск Амбер Хердийг гэрлэлтээ цуцлуулаагүй байхад харилцаа тогтоож, мөн түүнтэй хоёр жилийн хугацаанд болзож байсан нэгэн.
Харилцаа холбоо, технологийн салбарт тэргүүлэгч түүний алхам бүр олны анхаарлын төвд байх нь гарцаагүй. Үүнтэй зэрэгцэн Амбер Херд, Жонни Депп нарын шүүх хуралтай холбоотой дуулиан дэгдсэн нь түүний амрагийн явдлыг олны анхаарлын төвд авчраад байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ehnii zurg ni amber heardtei ymr adilhan garaa we
Мөнгөтэй юм чинь 1 байтугай 1000 хүүхэнтэй холбогдож явсан ч яадаг юм эр хүн !!
yg neg type iin tsaraitai emegteichuud sonirhoh ym te
Өвчин тараагаад явдаг хог биш байгаа