Жан На Ра өөрөөсөө 6 насаар дүү залуутай ХУРИМЛАХААР болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

 

Энэ жил 41 нас хүрч буй Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин Жан На Ра энэ зургаадугаар сард алдартан бус залуутай хуримаа хийхээр болсноо зарлалаа. 

Тэд саяхан гэрлэхээр шийдэн гэр бүлийнхэн болон ойр дотнынхондоо энэ тухайгаа мэдэгдсэн бөгөөд олон нийтэд өнөөдөр (2022.06.03) мэдээлсэн байна. Залуухан төрхөөрөө алдартай тэрээр хуримынхаа дараа ч карьераа үргэлжлүүлсээр байх болно хэмээгээд "Би өнөөдөр та бүхэнтэйгээ нэгэн сайхан мэдээг хуваалцах гэсэн юм.  Би хуримаа хийхээр шийдсэн! Өөрөөсөө 6 насаар дүү залуутай үерхэж эхлээд хоёр жил болсны дараа түүний амьдралын хань болохоор шийдсэн.

Түүний минь хөөрхөн инээмсэглэл, үнэнч сайхан сэтгэл, хамгийн гол нь ажлаа хийх чин сэтгэлд нь дурласан. Үлдсэн амьдралаа гайхалтай хүнтэй өнгөрүүлэх гэж байгаадаа ямар их баярлаж байгаагаа та бүхэндээ хэлэх гэсэн юм. Би аз жаргалтай сайхан амьдрах болно. Алдартнаар дебютээ хийсэн үе минь саяхан юм шиг л санагдаж байна. Гэхдээ маш их хугацаа өнгөрчээ. Удаан хугацаанд намайг дэмжиж, халамжилж, дулаан харцаараа төөнөж байсан та бүхэндээ баярлалаа.

Хуримынхаа дараа би баяр хөөртэйгөөр ажилдаа эргэн ирэх болно. Үүний төлөө шаргуу хөдөлмөрлөж байна. Би урьд өмнөхөөсөө илүү та бүхэндээ талархаж амьдрах болно. Олны танил биш найз залуу минь ажил дээрээ эвгүй байдалд орох вий хэмээх болгоомжилж байгаа болохоор хамаагүй ярьж чадахгүй байгаадаа харамсаж байна. Та бүхэн минь ойлгоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Үргэлж талархах болно" гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eli eli(202.126.89.189) 2025 оны 03 сарын 13

yeaa mna Jan Na Ra maani inged gerlxnee mnxin zalu egc xrteshv

1  |  1
❤❤❤(59.153.115.240) 2025 оны 03 сарын 13

nohriin hurdan harah ymsan. hoorhon egch shuu\n

4  |  0
Alice(202.126.90.143) 2025 оны 03 сарын 13

Hvnii talaar yu gej bichij bgaga jhon bodh hergtei bh zarim hvmvvsii setgegdeliig unshhad arai l bolchimgvi ym

2  |  0
Enjo(192.82.76.149) 2025 оны 03 сарын 13

Хөөрхөн эгч шүү

12  |  0
Гоё аниа (66.181.161.100) 2025 оны 03 сарын 13

Залуу хүний сперм л хэрэгтэй болоод аниа шалдан банди сонгож байхгүй юу.40гарсан дээрээ ганц хүүхэд гаргах санаатай л

6  |  34
Top