ОУОХ-ны тэргүүн Томас Бах Украинд айлчилж, Конче-Заспа дахь шигшээ багийн бэлтгэлийн баазтай танилцаж, Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж ярилцлаа.
Түүнийг Украины ҮОХ-ны ерөнхийлөгч Сергей Бубка, Спорт, залуучуудын яамны сайд Вадим Гутцайт нар дагалдан явсан байна.
Вадим Гутцайт “Томас Бах ерөнхийлөгчид бид Оросын пуужингийн довтолгооноор сүйдсэн Авангард спорт цогцолборыг харуулсан. Энэ хүнд үед манай улсад ирсэн түүнд талархаж байна” гэж хэлсэн бол Ерөнхийлөгч Зеленский ОУОХ-ноос украин тамирчдыг дэмжихэд 7,5 сая ам.доллар олгох болсонд баярлаж байгаагаа илэрхийллээ.
Томас Бах айлчлалынхаа үеэр сэтгүүлчдэд “Бид Украины олимпын тамирчдыг дэмжинэ. 2024 оны Парис, 2026 оны Миланы олимпын наадамд хүчирхэг Украины шигшээг харна гэдэгтээ итгэлтэй байна. ОХУ, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй байх ОУОХ-ны шийдвэр өөрчлөгдөөгүй байгаа. Энэ хоригийг цуцлах цаг ирээгүй байна” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ дэмжлэгийг тамирчид биш улс төрчид нь хусчихвийдээ.
Sport tagtaa 2 enh taivanii bilegdel gej hvn turluhtun shiidver gagarj.Belegdeliig tacvan tivd delhiid enh taivanii srorp gedeg biz dee.Odoo bvr dainii tonuulchid ter bumtanguudiin medeld ochio shiv.Mongol.Oros.Hoid Solongos.Hyatad.Enteheg.Kuba.Aperkiin ornuud.Vetnam.Kombuj.Geh ornuud orltsohgvi baival taarna .Uchir ni dandaa evrop ba angil German Amerkiin shvvhechid shuud luivar bylhai hiideg.Ezlen rtvremgiilegchid tonuulchin ulsuudiin temtseen bolson ni ilt.
Эзлэн түрэмгийлэгчидийн эдлэх ёстой хориг
odoo ene ovgon zailah tsag ni bolson doo.sportiig uls torjuulij bolohgui de. grekd naadam bolohod dainaa zogsooj hiij bsan tvvhtei sh dee,.
энэ муу ац спортыг улс төржүүлээд дууслаа шүү муу лалар