Их Британийн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгсөж, нэгэн үе төгслөө гэж дэлхийн хэвлэлүүд бичиж онцолж байна. Дэлхий дахин түүнийг Нэгдсэн Вант Улсын амьд бэлэг тэмдэг гэж үздэг байв. Их Британийн түүхэнд хамгийн урт удаан жил хаан ширээнд суусан, орчин цагийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн гээд түүний тогтоосон дээд амжилтуудыг дурдах нь илүүц. II Элизабетад олон тооны ном, хэд хэдэн кино зориулж байсан.
Харин тэнгэрийн орон руу тэр юу авч одох вэ? Их Британийн хувьд энэ зүгээр ч нэг нэгэн үеийн төгсгөл бус. Британийг эзэнт гүрэн байх үед хаан ширээнд сууж байсан бүхэл бүтэн түүх болсон хатан хаан нь хорвоог орхив. Түүний үхэл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын оршин тогтнолын асуудлыг тавьж байна. Арлын хаант засаглалын нэгдмэл байдлын асуудал яригдана. Шотланд Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүнээс гарах дараалалд зогсож байгаа бол Умард Ирланд тэр зүгт нүднийхээ булангаар зэрвэс харсаар. II Элизабет нас барснаас хойш гурван хоногийн дараа шинэ хаан III Чарльз Нэгдсэн Улсын бүрэлдэхүүнд багтдаг газар, оронд айлчилна. Түүнийг Шотландын Эдинбургт хэрхэн угтах бол?
Хатан хаан вант улсынхаа нэгдмэл байдлыг зангиддаг байсан. Харин өдгөө энэ тэр зангилаа үгүй болов. Хатан хаанд ч дунд хугацаанд Шотландыг барьж үлдээх магадал тийм өндөр байгаагүй. Хаант засаглал институцийн хувьд аюулд орсон уу? Европын сүүлчийн “жинхэнэ” хаант засаглал нурах уу?
Шинжээчид үүнд үгүй гэсэн хариулт өгч байна. Учир нь Их Британийн төрийн жолоо язгууртнуудын гарт байсаар байгаа. Дэлхийн санхүүгийн төв болох Лондонгийн Сититэй сүлэлдсэн угсаатнууд өөрсдөд нь үйлчилдэг улс төрийн элитүүдийн тусламжтай Британийг захирдаг. Хэнд ч энэ тогтсон дүрэм, журмыг өөрчлөхийг зөвшөөрөхгүй. Их Британид жинхэнэ язгууртнууд өнөөг хүртэл байдаг учир хаант засаглал нь тогтож үлдсэн. Скандинавын орнуудад хаант засаглал нь бэлэг тэмдгийн шинжтэй болсон бол улсынхаа нэгдмэл байдлыг авч үлдэхийн тулд Испанид хаант засаглалаа сэргээсэн байдаг.
Урьд өмнө Британийн язгууртнуудыг Итали, Германы язгууртнуудыг бодвол доод гаралтай гэж үздэг байсан бол олон зууны турш Британи Европын эсрэг тэмцсэний эцэст эх газрын язгууртнуудыг ялж, хаадаас нь ангижруулсан. Британийн эзэнт гүрэн Европын бусад эзэнт гүрэн нуран унахыг үзээд зогсохгүй үүнд нь гар бие оролцсон. Британийн хаант засаглал ёс төдий, хатан хаан эрх мэдэл багатай гэж тохуурах нь утгагүй. Хаант засаглалыг хадгалж үлдсэн нь сүүлийн 100 жилд Их Британийг Европын бусад гүрнээс давуу гэдгийг бэлгэддэг. Учир нь тэднийг бодвол Их Британийн үе залгамжилсан элитүүд удирдсаар ирсэн. Тэд туршлагатай, мэдлэгтэй бас мөнгөтэй. Франц, Герман, Итали, Австрид хүртэл хуучны элитүүдийн үр удам бий. Гэсэн ч тэд эрх мэдлээ алдаж, цус холилдсон. Хамгийн гол нь тэд төрийн эрх мэдлээ алдсан.
Британийн хааны гэр бүл ард иргэдийн хүсэл, сонирхолд нийцэн, дүрээ хувиргах шаардлагатай нүүр тулдаг ч итгэлтэй төлөөлөгчдөөрөө дамжуулан төрийн эрх мэдлийг гартаа атгасан хэвээр.
Тиймээс Британийн хааны гэр бүл дэлхий дээрх хамгийн хүчтэй үндэстний элитүүдийн нэг байсаар, тэр бүү хэл зарим хэмжүүрээр хамгийн хүчтэй нь. Тэдний бүрэлдэхүүнд ямар ч үндэстний төлөөлөгч багтах боломжтой. Хамгийн гол нь Нэгдсэн Вант Улсын нэрийн өмнөөс болон даалгавраар том тоглоомд бэлтгэгдсэн, сонгогдсон байх учиртай.
Ойрын жилүүдэд Британийн элитүүдэд хаант засаглалыг шинэчлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлага гарна. Гэхдээ тэд хааны гэр бүлд шинэ имиж бүтээж өгөх нь эргэлзээгүй. Ингэхдээ тэд яарахгүй. Хааны шинэ имижийг угсаа залгамжлах Уэлсийн ханхүү болсон Уильямд зориулна. Харин Британийг нөгөө л үе дамжсан язгууртнууд, хуучны гэр бүлүүд, тэр дундаа Виндзор овогтнууд удирдсаар байх болно. Эх сурвалж: РИА Новости.
Сэтгэгдэл ( 3 )
Ene muu nohoin gulug Diana gunjiig araar ni tawij barigdaad. Terbantaltaasaa bolood eej i geed baigaa buzar aluurchin boolchlogch emgentei niilj alchaad awtiin osol bolgosniig delhii dayaaraa medej baigaa. Odoo tamd amiddaa hiisen nugelee edelj baigaa. Ene nowshnuud uursdiiguu tsenher tsustai gej yarih durtai. Tegehdee bidnees yalgaagui ulaan tsus urasdag. Edniig ingej dawraah hereggui. Yertuntsuus arilgah heregtei
Ene muu nohoin gulug Diana gunjiig araar ni tawij barigdaad. Terbantaltaasaa bolood eej i geed baigaa buzar aluurchin boolchlogch emgentei niilj alchaad awtiin osol bolgosniig delhii dayaaraa medej baigaa. Odoo tamd amiddaa hiisen nugelee edelj baigaa. Ene nowshnuud uursdiiguu tsenher tsustai gej yarih durtai. Tegehdee bidnees yalgaagui ulaan tsus urasdag. Edniig ingej dawraah hereggui. Yertuntsuus arilgah heregtei
Uunees gadna ezen haani medeld bdag olon uls yah boldoo