Орос хэлээр ярьдаг хүн ам хамгийн их дарамтад өртөж байна гэв

2023 оны 04 сарын 29

Монгол Улсад ОХУ-аас сууж буй Элчин сайдын яамнаас /2024.04.26/ хэвлэлийн бага хурал хийж, Орос-Монголын хоёр талын хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Орос-Монголын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжсөөр байгааг уг мэдээллийн эхэнд дурдсан. Өнгөрсөн сарын 21-24-нд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид (нийт 150 гаруй хүн) Улаанбаатар хотод айлчилсан. Айлчлалын үеэр хоёр орны бизнесийн хүрээний 200 гаруй төлөөлөгч оролцсон Монгол-Оросын бизнес форумыг зохион байгуулсан юм.

Тэгвэл энэ хүрээнд Монгол Улсаас Эрхүү муж руу хийгдэж буй экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжийг судалж, нийт 100 сая рублийн үнэлгээтэй  экспортын зургаан гэрээ байгуулжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан ОХУ-ын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, ОХУ-ын гавьяат эмч, Эрхүү мужийн хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч, дэлхийд алдартай эрдэмтэн-мэс засалч Ю.А.Козлов Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд таван монгол хүүхдэд хүнд мэс засал үнэ төлбөргүй хийж, Монголын эмч нарт зориулан бага инвазив мэс заслын чиглэлээр сургалт семинар явуулсан байна.

Мөн Эрхүү мужийн хүүхдийн эмнэлэг, Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Амбан захирагчийн нэрэмжит Эрхүү мужийн Филармонийн симфони найрал хөгжим болон «Байкал-квартет» чуулгын хамтарсан тоглолт амжилттай болж, үзэгчдэд маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд зааланд хоосон суудал үлдээгүй. Эрхүү мужийн Амбан захирагчийн айлчлал аль хэдийн үр дүнгээ өгч эхэлснийг тэмдэглэх нь зүйтэй гэдгийг хэвлэлийн хурлаар онцлов. 

Тухайлбал, айлчлалын үеэр хоёр тал тохиролцсоны дагуу энэ өдрүүдэд  Эрхүү хотын уран сайхны музейд “Монголын сайхан орон”  нэртэй Монголын зураачдын үзэсгэлэн гарсан.  Эрхүү хотноо Орос-Монголын үзэсгэлэн худалдаа эхэлсэн бөгөөд   Монголын 50 гаруй аж ахуйн нэгж TAX FREE системээр буюу гаалийн татвар ногдуулахгүйгээр Орост оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм.  Үүнээс гадна Эрхүү мужийн Засгийн газраас гаргах зардлаар ЗХУ-ын маршал Г.К.Жуковын талбайн болон гэр-музейн урсгал  засварыг  хийх асуудлыг судалж эхэлжээ.

Энэ сарын эхээр МГИМО буюу Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн төлөөлөгчид Улаанбаатар хотод  ажилласан. Дипломат боловсон хүчний “Дарханы газар”  хэмээн алдаршсан ОХУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэг болох МГИМО их сургуулийн төлөөлөгчид монгол залуучуудтай уулзаж, МГИМО-д боловсрол эзэмшихийн давуу талууд, одоо байгаа сургалтын чиглэлүүд, элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл өгч, их сургуулийн дэд бүтцийг танилцуулжээ.

Энэ сарын 20-21-нд Москва хотын Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид “Шинэ сэргэлт - Улаанбаатар” олон улсын хөрөнгө оруулалтын форумд оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн.  Айлчлалын хүрээнд Зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаарх Москва, Улаанбаатар хотын Ажлын хэсгийн анхны хуралдаан болсон. Тус хуралдаанаар нийтийн тээврийн менежмент, хөгжил, зорчигч тээврийн үйлчилгээ, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр Москва хотын гаргасан ололт амжилтын талаарх мэдээллийг Монголын талд танилцууллаа.

Мөн ирэх  зургадугаар сард “Улаанбаатар дахь Москва хотын өдрүүд” гэсэн нэртэй соёл-хүмүүнлэгийн болон эдийн засгийн цогц арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцсон байна. Түүнчлэн Орос-Монголын хамтарсан сансрын нислэгийн 42 жилийн ойг тохиолдуулан нэг өвөрмөц арга хэмжээг зохион байгуулсан.

Байгаль, Хөвсгөл нууруудын мөсөн дээр анх удаа олон улсын оюутны "Хоёр нуурын цом" бөмбөгтэй хоккейн тэмцээн болсон бөгөөд үүнд Буриад, Эрхүү, Монгол улсын багууд өрсөлдсөн. Тэмцээний зохион байгуулалтын хороог ЗХУ, БНМАУ-ын баатар, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ахалсан юм. Энэ жил Оросын агуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач Сергей Рахманиновын мэндэлсний 150 жилийн ой тохиож  буй. Энэхүү ойг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский домд Рахманиновын тухай үзэсгэлэн нээгдсэн бөгөөд үүнд суут хөгжмийн зохиолчийн ховор, тэр болгон дэлгэдэггүй баримт бичиг, гэрэл зургуудыг толилуулжээ. Энэ үзэсгэлэн ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Мөн С.В.Рахманиновын ойд зориулан Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, ОХУ-ын Гнесиных нэрэмжит хөгжмийн академийн төгсөгч Б.Одончимэгийн санаачилгаар Орос романсын сайхан үдшийг зохион байгуулсан ба үүнд Оросын соёл урлагийн их сургуулиудыг төгсгөсөн монгол уран бүтээлчид Оросын нэрт хөгжмийн зохиолчдын дэлхийд алдартай бүтээлүүдийг эгшиглүүлсэн. Саяхнаас Улаанбаатар дахь Русский домд Түүх сонирхогчдын клуб үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Клубийн уулзалтууд сар бүр явагдаж, Орос, Монголын түүхчдийг оролцуулах аж. Клубийн тэргүүн, түүхийн ухааны доктор Д.Баяртогтохын хэлснээр түүний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Орос, Монголын хамтарсан түүхтэй холбоотой сэдвүүдийг судлах бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй гэв.

Улаанбаатар дахь Русский дом сар бүрийн эхээр тус сард зохиогдох арга хэмжээний хуваарийг фейсбүүк хуудаснаа нийтэлдэг. Тиймээс орос хэлийг сонирхдог, орос соёлтой илүү ойр дотно танилцахыг хүсэж байгаа хүн бүр Русский домын хуудсаар дамжуулан арга хэмжээнүүдийнх нь талаар мэдээлэл авч, идэвхтэй оролцох боломжтой юм. Олон улсын харилцааны тухайд барууны улс орнуудад сүүлийн үед газар аваад байгаа орософобийн тохиолдлуудын талаар хэвлэлийн хурлаар ярилаа. Тухайлбал “2022 онд Европын хэд хэдэн улс орнууд улс төрийн шалтгаанаар Оросын иргэдэд визний хязгаарлалт тогтоосон.  Зарим тохиолдолд ийм хоригууд нь хүнлэг бус байсан гэв. Тухайлбал, Чех улс эмнэлгийн үйлчилгээ авах, ойр дотнын хүн нь нас барсан зэрэг шалтгааныг виз авах хангалттай шалтгаан гэж үзэхгүй байсан гэв. Оросуудын банкны үйлчилгээ авах эрхийг системтэйгээр зөрчиж байгаа нь тэднийг гадаадад амьдрахад нь эрсдэл үүсгэж, амь насанд нь аюул учруулж байна. Байгаа данснуудыг нь хааж, шинээр данс нээж өгөхөөс татгалзаж байгаа нь тэднийг орлогын цорын ганц эх үүсвэрээс нь салгаж, эмнэлгийн болон харилцаа холбооны үйлчилгээ авах, түрээсийн төлбөрөө төлөх зэрэг үндсэн хэрэгцээгээ хангах чадваргүй болгож байна. Оросын эх орон нэгтнүүдийн үндэсний онцлогоо хадгалах, түүхэн эх оронтойгоо харилцаа холбоогоо хадгалах эрх нь зөрчигдөж байна. Энэ оны дөрөвдүгээр сард хүн амын гуравны нэг нь оросоор ярьдаг Эстони улсад орон нутгийн эрх баригчдын байнгын шахалт дарамтын улмаас Хилийн чанад дахь Оросын эх орон нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах зөвлөл ажлаа зогсооход хүрчээ. АНУ дахь Зохицуулах зөвлөл яг ийм шалтгаанаар 2021 онд хаагдсан ба ийнхүү Эстони улс АНУ-ын жишгийг хичээнгүйлэн дагаж мөрддөг гэдгээ харуулав. Ялалтын баярыг тэмдэглэхэд онцгойлон саад тотгор учруулж байна.

Тухайлбал, Их Британид дурсгалын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байсан “ЗХУ-ын дайны хөшөө дурсгал” итгэлцлийн сан нь 2022 онд арга хэмжээнүүдээ зохион байгуулахаас татгалзсан. 2022 онд Молдова болон Литва улсуудад Ялалтын баярын бэлгэдлийн нэг болох Гэгээн Георгийн туузыг зүүсэн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэхээр болсон бол Эстонид шууд ажлаас нь халах үндэслэл болсон. Чех, Польш, Болгар зэрэг улсуудад ард иргэдэд нь эрх чөлөөг авчирсан баатруудын гэгээн дурсгалд зориулагдсан хөшөөнүүдийн эсрэг тэмцэл улам ширүүсэв. Боловсролын солилцооны боломжуудыг эрчимтэй хааж эхлэв.

Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд Эстонийн тэргүүлэх хэд хэдэн их, дээд сургуулиудад ОХУ-ын иргэдийг элсүүлэхийг хоригложээ. Харин Бельги улс оросуудыг «Mastermind» оюутан солилцооны хөтөлбөрт оролцох боломжгүй болгов. АНУ-ын Конгресст Оросын оюутнуудыг бүх их, дээд сургуулиудаас хөөх тухай нээлттэйгээр уриалж байна. Барууны орнууд Оросын соёлыг хориглох “ололт амжилтууд”-аараа уралдаж, өөрсдийн иргэдийнхээ дэлхийн хэмжээний урлагаас хүртэх эрхийг нь хязгаарлаж байна. Тухайлбал, АНУ-ын «Метрополитен дуурь» театр Оросын дуурийн дуучин А.Нетребког зөвхөн иргэншлийнх нь шалтгаанаар Украины дуурийн дуучнаар сольсон. Литвын үндэсний дуурийн урын сангаас П.Чайковский, С.Прокофьев, И.Стравинский нарын бүтээлүүдийг хасжээ. Барууны соёлын өвөөс «орос» гэдэг үгийг хасах гэж оролдож байна. Жишээлбэл, Лондоны үндэсний галерей "Орос бүжигчин охид" зургийн нэрийг “Украин бүжигчин охид” хэмээн сольжээ.

Барууны орнууд дэлхийн спортыг улс төрөөс гадуур хөгжүүлэх зарчмыг тас мартсан. 30 улс 2023 оны хоёрдугаар сарын 21-нд улс төрийн шалтгаанаар Оросын спортыг үргэлжлүүлэн хориглохыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргав. Энэхүү бодлогын шугамд Оросын тамирчдыг төвийг сахисан статустай, төрийн дуулалгүй, туг далбаагүйгээр тэмцээнд оролцуулах тухай Олон улсын олимпын хорооны зөвлөмжүүд бүрэн нийцэж байна. Тодорхой нэг тамирчдын эсрэг чиглэсэн дайралтууд үргэлжилсээр байна. Тухайлбал, Оросын теннисчин Д.Медведевыг Уимблдоны тэмцээнд оролцмоор байгаа бол Оросын тусгай ажиллагааг олон нийтийн өмнө буруушаа хэмээн шаарджээ. Их Британид Оросын багууд болон уралдаанчдыг автомашины аливаа тэмцээнд орохыг хориглосон.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг, тэр дундаа Russia Today, Спутник, Россия 1, Первый канал зэрэг сувгуудыг нэвтрүүлэхийг хориглосон нь үг хэлэх, мэдээлэл олж авах эрх чөлөөний зарчмыг бүдүүлгээр зөрчсөн явдал юм.

Чех улсад 2022 онд ОХУ-ын удирдлага болон Украин дахь Оросын үйл ажиллагааг олон нийтийн өмнө дэмжсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж, нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулав. ОХУ энэ жил НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд даргалж байгаа ба уг үйл ажиллагааныхаа хүрээнд зохион байгуулж буй гол арга хэмжээнүүдэд оролцохоор өнгөрсөн ням гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Нью-Йорк хотыг зорьсон. Гэвч АНУ түүнийг дагалдан явах ёстой байсан Оросын сэтгүүлчдэд удаан амласныхаа эцэст виз олгосонгүй.

Улс төрийн гадаад нөхцөл байдлаас шалтгаалан хүний эрхийг хамгаалах асуудалд хоёрдмол байдлаар хандах нь хүний эрхийн салбарын олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг алдагдуулж байна. Үүнтэй холбогдуулан бид Украин Улсын хүний эрхийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярих гэсэн юм. Эдгээр асуудлыг олон улсын байгууллагууд ч тэмдэглэж байгаа. Зөрчлүүдийн дийлэнх нь Украинд үндсэрхэг үзлийг түгээн дэлгэрүүлж байгаад орших бөгөөд үүнд НҮБ-ын Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг устгах хороо аль 2016 онд анхаарал хандуулж байсан. Орос хэлээр ярьдаг хүн ам хамгийн их дарамтад өртөж байна. Киевийн эрх баригчид украин хэлийг хүчээр түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхаарч байна. 2020 онд тус улсын хүн амын талаас бага хувь нь гэр бүлийн болон өдөр тутмын харилцаандаа украин хэлийг ашигладаг болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.

Харин Донбасст энэ үзүүлэлт тэг байна. Киев эдгээр баримтыг үл тоомсорлон хэдэн жилийн турш иргэддээ төрөлх орос хэлээр нь ярихыг хориглож байна. 2013 онд Орос хэлээр хичээллэдэг 1275 сургууль байсан бол Киевийн боловсролын салбарт баримталж буй бодлогын үр дүнд 2021 он гэхэд зөвхөн 25 сургууль л орос хэлээр хичээл зааж байсан. 2022 оноос эхлэн Украин улсын боловсролын хөтөлбөрт орос хэлээр хичээл заах, орос хэл сурах тухай тусгагдахаа больсон.

Мөн Оросын болон Зөвлөлтийн зохиолчдын бүтээлүүдийг уг хөтөлбөрөөс хассан. Эрдэм шинжилгээний ажил бичихдээ орос хэл дээрх эх сурвалжуудыг ашиглаж болохгүй. 2022 оны зургаадугаар сард Орос болон Беларусь улсуудаас ном оруулж ирэхийг хориглосон. 2021 онд НҮБ-ын Хүний эрхийн хороо нь Донбассын оршин суугчид Украины бусад нутаг дэвсгэрийн оршин суугчидтай адил тэгш эрх эдэлдэггүй гэж онцолсон. Хэлээр ялгаварлан гадуурхалт хүмүүнлэгийн салбарт ч нэвтэрчээ. Жишээлбэл, 2022 оны тавдугаар сард интернэтэд Львов хотод хийсэн видео бичлэг цацагдсан бөгөөд үүнд Украины зүүн нутгаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүс Орос хэлээр ярьсан учраас нэг сайн дурын ажилтан тэдэнд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс татгалзсан. Ялгаварлан гадуурхах арга хэмжээнүүд бусад салбаруудад ч мэдрэгдэж байна. 2023 оны эхэн үеийн байдлаар Украин улсын шүүхүүд Украины хэдэн сая орос хэлтнүүдийн эрх ашгийг төлөөлж байсан сөрөг хүчний 17 намын үйл ажиллагааг хориглосон.

Украины үнэн алдартны сүмийн сүсэгтэн олны дийлэнх нь оросоор ярьдгийн улмаас үндсэрхэг үзэлтнүүд сүм рүү ихээр халдаж байна. 2022 онд Украинд батлагдсан "Хэвлэл мэдээллийн тухай" хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бүрэн хяналт тавьж, Оросын талаарх төвийг сахисан мэдээллийг түгээхийг хориглосон. Европын сэтгүүлчдийн холбоо үүнийг "Хамгийн муу авторитар дэглэмүүдэд зохистой хууль" гэж тодорхойлсон.

Украинд хувийн нууцын зарчмыг илт зөрчиж буй платформ болох “Энхийг сахиулагч” сайт ажиллаж байгаа ба үүнд “Украины дайсан” гэж тодорхойлогдсон Украины болон гадаадын иргэдийн хувийн мэдээллийг олон нийтэд илт байршуулсан байна. Сэтгүүлч О.Бузинагийн оршин сууж байсан газрын тухай мэдээллийг тус сайтад нийтэлсний дараахан түүнийг хөнөөсөн хэрэг олон нийтийг цочирдуулсан. Мөн тус сайтад насанд хүрээгүй 327 хүүхдийн хувийн мэдээллийг нийтэлсэн байна. Уг сайтыг хаагаарай гэсэн НҮБ-ын холбогдох байгууллагуудын уриалгыг Киевийн эрх баригчид сонсоогүй мэт өнгөрөөж байна.

Барууны орнууд Украинд үндсэрхэг үзэл тархаж байгаад анхаарал хандуулахгүйгээр Киевийг зэвсгээр харамгүй хангасаар байна. Оросын нутаг дэвсгэрийн ойр орчимд хурцадмал байдлын голомтыг бий болгохын тулд Киев өөрийн иргэдийг дарамталж байна. Харин барууны зааварлагчид нь орчин үеийн Украины неонацист мөн чанарыг үл тоомсорлож, Киевийн эрх баригчдыг энэ замаараа үргэлжлүүлэн явахыг нь өөгшүүлж байна” гэлээ.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(104.243.212.189) 2023 оны 05 сарын 01

Оросуудаа,\nЭхлээд өөрсдийнхөө эхлүүлсэн дайнаа зогсоо. Дараа нь хүн хүнтэйгээ хэл амаа олох зүйл яриач. \nАлах устгахаар бусдыг сүрдүүлдэг Орос араншиг мэднэ дээ.

0  |  0
Дорж(1.145.31.47) 2023 оны 04 сарын 30

Ийм элгийн хоцрогдсон орк шүү дээ ороzууд! За ямар ч байсан ОХУ бол Монгол улсын найрсаг хөрш яагад ч биш, бидэнтэй худалдааны дайн, эдийн засгийн хориг сүрдүүлэг, бас нэг зах зээлд өрсөлдөгч хоцрогдсон түүхий эд экспортлогч.

0  |  1
ард(202.9.40.190) 2023 оны 04 сарын 30

Манай оркууд юнд их баярлан вэ? хөрш орнуудтайгаа найрсаг харилцан ашигтай хөгжихийн оронд барууны үзэл сурталчилд үг дуугуй итгэж толгойгоо угаалгаж байгаа залуучууд минь манай дэлхий дээр болж буй үйл явдлыг олон талт мэдээллийн эх үүсвэрүүдээс олж дүгнэлт хийж сурах хэрэгтэй

0  |  1
Иргэн(66.181.161.185) 2023 оны 04 сарын 30

Зайлаа муу тэнэг архичин оросууд

1  |  1
Зочин(192.82.70.150) 2023 оны 04 сарын 30

Бузар оросууд ямар ч авцалдаагүй тэнэг үзэл суртал гэдэг юм уу? гүтгэлгээ үргэлжлүүлсээр...

1  |  1
Эх оронч(202.21.107.20) 2023 оны 04 сарын 30

Монголчууд оросод явж байхдаа монгол хэлээр \nхоорондоо ярилцахаар та нар хүний хэлээр ярь! Адгуус араатаны хэлээр битгий яриад бай гэж тал талаас дайрдаг юм шүү дээ. Оросоос бусад нь адгуус араатнууд бололтой.

1  |  1
sukhbat(59.153.87.3) 2023 оны 04 сарын 30

manai ulsiin ediin zasgiig hamgiin ih horlon suitgej bgaa uls bol oros uls.

0  |  1
sukhbat(59.153.87.3) 2023 оны 04 сарын 30

4 terbum tugrugnii export gechij ee neeh hudaldaanii geree baiguuljdee. orsuud mongolchuudiig doromjilj hanahgui yum aa.

0  |  1
Б(64.119.26.228) 2023 оны 04 сарын 30

Өөрсдөөсөө болсон биздээ..ямар дээрэнгүй.танхай.бүдүүлэг болсон билээ..хойшоо хилээр гарах гэж үгээ хэлээд нүцгэн шахам хил гарсан юмдаг..хил дээрх тэр ажилтнууд авилгачид юмуу..зодох юм шиг бгаа юм ..дээрэлхээд сурчихсан

3  |  1
1(103.212.116.38) 2023 оны 04 сарын 30

Босоо хэвтэн хөхдөгүүд жонхуугаар дамжуулж энэ новшын оросуудаас хоолны мөнгө шаадаг

1  |  0
иргэн(192.82.89.241) 2023 оны 04 сарын 30

удахгүй ОХУ задарч оросын хулгайч дарангуйлагч төр засгийн хүмүүс болон оросын дохио заавраар хөдөлдөг , оросыг даган дуйрайдаг МАН - н хулгайч луйварчид очих газаргүй болно

5  |  1
Зочин(150.129.140.102) 2023 оны 04 сарын 30

Ийм юм бичиж байгаа монголчуудаас ичих юм. Хэдийд ухаан суух вэ

2  |  1
Иргэн(66.181.161.185) 2023 оны 04 сарын 30

Украйн хэл байдаг юм

3  |  0
Иргэн(66.181.161.185) 2023 оны 04 сарын 30

Дурак иванууд дуугай байсан нь дээр,зиндаа ийм мэдээ яах гэж тавьдаг юм

5  |  3
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 04 сарын 30

Иди нахуй

4  |  3
Ramparamparan(77.24.7.205) 2023 оны 04 сарын 30

Одоо ингэж пропогандахгүй ээ.

6  |  3
Бий(85.160.63.95) 2023 оны 04 сарын 30

Гомдоллоод байлгүй наад дайнаа л зогсоочих

7  |  2
Зочин(66.181.161.143) 2023 оны 04 сарын 30

Юу тарина түүнийгээ хураана.

6  |  1
Зөнч(192.82.90.222) 2023 оны 04 сарын 30

Тусгаар улсын Хот тосгод,эмнэлэг сургууль музей театрыг бөмбөгдөн үнсэн товрог болгож хүүхэд хөгшдийг устгаж байж л орос хэлтнүүдийн эрх ашгийг хамгаалдаг хэрэг үү? Ямар аймшигтай оркууд вэ,дэлхий даяар та нар жигшигдэж байгаа нь хангалттай үндэслэлтэй юм байна

8  |  4
зочин(103.229.121.234) 2023 оны 04 сарын 30

Слава Украине! Оккупанты далеко не поидёт.

6  |  5
Zochin(66.181.161.127) 2023 оны 04 сарын 30

Ter asudla yagad end yarij bga yum,zz

6  |  2
Ккк(192.82.90.218) 2023 оны 04 сарын 30

Украин хэл гэж байдаг юм уу.

1  |  4
З.Ариунболд. морин с(192.82.89.129) 2023 оны 04 сарын 30

Дайнаа зогсоочих хэрэгтэй, цэрэгээ Украйнаас яаралтай гарга! Украйн 14 17 онуудад ажлаар явж байлаа танд Оросоор л харилцаж байсан. Элчингийн нөхдүүд худал мэдээлэл тараахаа болих шаардлагатай. 21-зуунд аймшигтай дайныг Орсуууд л хийж байнадаа.

9  |  4
Иргэн(192.82.84.42) 2023 оны 05 сарын 01

Оросуудаас нэг юм хүсье. Манай улс Монгол үндэстэн Украйн Оросын дайнд аль нэг талыг барилгүй дундыг барьсан бодлого явуулж байгаа. Гэтэл Монголчуудыг доромжлох, дорд үзэх, эдийн засаг хөгжлийг дэмжихгүй байх өнгө аяс гаргаж байгаа гэж бид харж ойлгодог. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

14  |  3
Top