"Оюу толгой" ХХК-ийн туслан гүйцэтгэгч "Эпирок Монголиа" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хуулийн хүрээнд ажил хаялт зарлахаар болсон талаар өнөөдөр /2023.05.03/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Оюутолгойн уурхайд, газрын доор хүнд нөхцөлд 12 цагаар ажиллаж байгаа уурхайчдын илүү цагийн цалин хөлстэй холбоотой асуудлыг хөндлөө.
Тус Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажил олгогч нартаа хуулийн дагуу тавдугаар сарын 01-нд албан мэдэгдэл хүргүүлсэн байна.
"Оюутолгой ХХК-ийн уурхайн талбарт ил болон далд уурхайн техник, бэхэлгээний тоног төхөөрөмж нийлүүлдэг "Эпирок Монголиа" ХХК нийт 161 ажилтантай бөгөөд тэд тавдугаар сарын 09-ний 06:00 цагаас эхлэн ажил хаялт хийхээр болжээ.
Тус компани, ажил олгогч хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны улмаас ажил үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх боломжгүйд хүрсэн байна. Ханган нийлүүлэгч компани илүү цаг бодуулах, дундаж цалин хөлсийг тооцуулах гэсэн хоёр зүйл заалтаар үүссэн маргаан 2022 оны долоодугаар сараас эхэлжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 10 сарын хугацаанд хамтын гэрээ байгуулж чадаагүй явж байгаа аж.
Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын 8 цагаас илүү ажилласан бол илүү цаг тооцох ёстой байтал тус компанийн уртын ээлжийн ажилчид өдрийн 10 цаг нь энгийнээр, 2 нь илүү цаг болж байгаа гэлээ. Тиймээс уртын ээлжийн ажилчдын илүү цагийг хуулийн дагуу олгохыг шаардаж буйгаа илэрхийллээ.
Тэдний зүгээс "“Эпирок Монголиа” ХХК-ийн ажил олгогч хэлэлцээ хийх шат бүрд Үйлдвэрчний эвлэлийн зүгээс тавьсан саналыг хүлээж авах талаар идэвх санаачилга огт гаргаагүй, бид илүү цагийн хөлсийг олгож чадахгүй гэсэн байр суурьтай байсан. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн 23-т заасны дагуу Хамтын гэрээ байгуулахад хоёр тал харилцан холбогдох мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. Ажил олгогчийн зүгээс “Бид илүү цагийн хөлс олговол компани санхүүгийн алдагдал хүлээнэ” гэж хэлээд байгаа. Гэтэл тэр талаарх мэдээллээ гаргаж өгөөч гэхээр огт гаргаж өгөөгүй. Өнөөдөр яагаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хууль дагаж мөрдөхгүй байгаа юм бэ. Газрын доор 12 цагаар хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс илүү юм хүсээгүй. Зөвхөн хуульд заасны дагуу илүү цагийн хөлсөө тооцуулж авъя гэдэг шаардлагыг тавьж байгаа" гэв.
Сэтгэгдэл ( 6 )
I will say *** you and *** off to What we will do,
Чам шиг нь хийчихдэг байсан бол энэ залуучууд энэ олон жил эрүүл мэнд, хүч хөдөлмөрөө ингэж зарцуулахгүй байсан юм. Зүгээр алга бол..
Наад ажлыг чинь би очоод хийе ээ.
Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаний сэлбэг хэрэгсэл болон өрөмдлөгийн багажны худалдаагаараа хангалттай ашиг олж байгаа. Ажилчдын цалингаас хумслах шаардлагагүй. Ажилчдаа хүн гэж үзэхгүй л байна даа.
Bruh
Bruh