УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн сувилагчдын эрхийг хамгаалах чиглэлд тууштай зүтгэнэ

Админ | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

2023 оныг Сувилагчдын эрхийг хамгаалах жил болгон зарласан билээ. Сүүлийн жилүүдэд Дэлхий нийтээрээ Ковид цар тахлын хүнд хэцүү цаг үетэй нүүр тулж, цагаан нөмрөгт баатруудынхаа хөдөлмөр зүтгэлийн үр шимээр хэвийн амьдралдаа ороод удаагүй байгаа билээ.

Цагаан нөмрөгт баатруудынраа хөдөлмөр зүтгэлийг бид бүхэн мартах учиргүй. Тэр ч бүү хэл Япон улс Олимпын нээлтээ эрүүл мэндийн салбарынхнаар хийлгэж байсан цаг үе саяхан мэт санагдаж байна.

Сувилагчдын эрхийг хамгаалах чиглэлээр Монгол улсын хүний гавьяат эмч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Сувилагчдын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа юм байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол орны 21 аймаг 9-н дүүргийн нийт сувилагч нартай уулзалт, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний дуу хоолойг төрд хүргэх, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр олон санал санаачлагыг гаргаж ажиллаж байгаа юм байна.

Энэ удаад Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгтэй хамтран тус эмнэлгийн нийт сувилагч нарт хүндэтгэл үзүүлэн, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.  Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг оролцож цагаан нөмрөгт баатруудынхаа ач тусыг бид бүхэн мартах учиргүй, тиймээс эрүүл мэндийн салбар руугаа төр анхаарал хандуулж, тэдэн рүү чиглэсэн дэмжсэн арга хэмжээнүүдийг тогтмол үе шаттай хийх ёстой гэжээ.

Х.Ганхуяг гишүүн нь ЭХЭМҮТ-ийн засвар барилга бүтээн байгуулалт гэх мэт эрүүл мэндийн салбарт илүү түлхүү ач холбогдол өгч ажилладаг гишүүдийн нэг юм.  Мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн зөвлөх Б.Дэмбэрэл хэлэхдээ нийт сувилагч нарынхаа эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллана гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top