Дүүргийн Засаг даргын 2023 оны “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, зургаадугаар сард зохион байгуулагдах “Стратегийн команд штабын дадлага сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн өмчит байгууллагын томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гашгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж эхэллээ.
Дүүргийн гамшгаас хамгаалах Хэв журам сахиулах албаны “Гамшгаас хамгаалах хууль тогтоомж”-ийн хэрэгжилт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлт, бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгааллын хувцас, хувцасны жигдрэлт, хүн нэг бүрийн үүргэвчинд байх 15 нэр төрлийн зүйлс, жагсаалт, жигдрэлтийн байдал, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах ангиллын сургалт зохион байгуулсан байдал, түүний үр дүн гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүн шилжүүлэлтийн төлөвлөлт зэрэг чиглэлээр үзлэгийг зохион байгуулж байгаа бөгөөд дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хамаарагдаж байна.
Алба хаагчдыг чадавхжуулах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төсөв санхүүжилт үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон байдал, гамшгийн үеийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхыг тодотгох, бүрэлдэхүүний бэлэн байдал, чанар хүртээмжийг үнэлэн дүгнэж заавар зөвлөгөө өгч, үр дүн дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад танилцуулж ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )