Халхын Х Богд Монгол орондоо морилон иржээ.
Ойрын өдрүүдэд Монголын бурхан шашинтны тэргүүн Х Богдыг сэнтийд нь залах бэлтгэл ажил өрнөж байгаа аж.
Богдыг залах ёсыг угтан Түвдээс лам нар ирж, 10 хоногийн өмнөөс Ганжуурын лүн хурж эхэлжээ.
Өнөөдөр Богд гэгээнтний мэндэлсэн өдөр тул Гандантэгчинлэн хийдэд түүнд хүндэтгэл үзүүлэх ёслол үйлдсэн байна. Төрсөн өдрөөрөө Богд Жавзандамба хутагт Гандангийн Батцагаан дуганд Ганжуурын лүн хүртээж буй хуралд морилон саатаж, хурал номын өглөгийн эзэн болж, хуран чуулсан лам хуврагууд, сүсэгтэн олонд унд зоог, төрсөн өдрийн бялуу барьжээ.
Ганданд өдөр бүр ном хурж байгаа бөгөөд Богд гэгээнтний ихэр түүнтэй хамт өнөөдрийн номын ёсонд оролцжээ. Наро Банчин тэргүүтэй шашны олон төлөөллүүд ч хуран цугласан аж.
Ганжуурын лүнг үргэлжлүүлэн 30 хоног хурах ба үүний дараа Богд гэгээнтнийг сэнтийд нь залах тухай мэдээлэл байна. Улмаар Богд Энэтхэг очиж, бурхны номд шамдан суралцах гэнэ.
Сануулахад, Дээрхийн гэгээнтэн Далай лам 2023 оны гуравдугаар сарын 8-нд Дарамсала хотын "Зүглаг Хан" дуганд Монголын Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува / Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээх үеэрээ Монголын X Богдын дүрийг олонд харуулсан ба Богдын дүр хэмээгдэх найман настай хүү Дээрхийн гэгээнтэн Далай багшид мандал өргөсөн юм.
Далай лам авшиг хүртээхээс өмнө нь номын үйл хийснийхээ дараа өөрийн зүүн гар талд нь сууж буй хүүг заан, хурсан олонд “Өнөөдөр бидэнтэй хамт Монголын Жавзундамба хутагтын дүр сууж байна. Түүний өмнөх дүрүүд Дэмчогийн Кришначаряа язгууртай ойр холбоотой. Тэдний нэг энэ уламжлалд зориулж, Монгол Улсад сүм хийд байгуулж байсан. Богдын шинэ дүр өнөөдөр энд бидэнтэй хамт байгаа нь маш их өлзий дэмбэрэлтэй хэрэг юм” хэмээж айлдсан билээ.
Сэтгэгдэл ( 22 )
Хүнүүс минь Үг хэлх үзэл бодлоо илэрхийлэх эрх бусдын эрхээр гэдэг үг байдаг байх аа Зэрлэг бүдүүлэг сармагчин төрхөөсөө салаарай.Та нарын Гутаан доромжлол хараал ерөөл хаданд ойсон чулуу шиг өөрсдийгчинл онилно шүү
Америкийн иргэн, тэгээд ихэр байна гэдэг маш зөв туйлын ухаалаг сонголт юм даа, Америкийн иргэнийг бусад улс хөнөөлөө гэхэд амийг нь арай л дөнгүүр нэхэх байлгүй, тэгээд ч запастай байх зүгээр л дээ, Элбэгдорж гуай ч том бодлоготон юм,
хятадууд л их дургүйцэж бүр шашины болоод ухуулан суртал хийх боломжтой гэсэн хүмүүстэй 10/р богдыг айхтар сайн үгүйсгээд өгөөрэй гээд санхүүжүүлж бгаа гэсэн шүү
энэ цаг үед бидний дунд 10 р богд монгол түмнээс тодорно гэдэг буддын шашинтай ард түмний хувьд их л олзуурхууштай сайхан зүйл санагдахын би айхтар мухар сүсэг бишрэлгүй айхдаа ч өвдөхдөө бурхан минь гэж дотроо сүжиглэж аян замд гарахдаа алтан шар зам минь өлзийтэй байг гэж ерөөл хэлж явдаг энгийн нэгэн монгол бид ямар үед амьдраад бна даа богдын дүр хутагт хувилгаад нэг л дүрээр тодроно чиний миний ялгаа юу бхав бидний дундаас л тодорлоо тэр нялх амьтаныг яагаад буруутгаж чичлээд бдгийн бол муулахаа муухай үг бичихээ болиоч өөрийн нялх үрээ оронд нь тавиад үзээч ном сонин түүхээ уншаач энэ
Манай Богдын өлмий бат орших болтугай!!! Умахум
Энэ хүүхдийн тавилангаар тоглочихлоо хайран хүүхэд бас нэг том шар хувалз төрөх нээ
Манайхан бурхан болоочоо үр хүүхдэдээ эргэж төрөөрөй гэж их ярих юм.энэ бол хамгийн буруу юм шдээ.сүнсний хувьд дээд ьэнгэрт ч очиж чадаагүй сүнснүүд дутуугаа гүйцээх гэж л эргэж төрдөг.амьд яваа насандаа 10н цагаан буянаал хичээж амьдар.эргэж төрөх бол дунд түвшний сүнсний асуудал
Цагаа олоорой дуракуудаа,улс орны эдийн засаг хэцүү байхад урд хилээ хаалгах юм бол дампуурна шүү.Хичнээн их нүүрс ухаад хил гаргаж чадахгүй бол юу болохоо мэдэж байгаа биз дээ.
ТҮВДҮҮДИЙН ОРОЛЦООГҮЙГЭЭР МОНГОЛ ЛАМ НАР ӨӨРСДӨӨ ЁС ЖАЯГИЙГ НЬ ГҮЙЦЭТГЭХ ЧАДАЛ ЭРДЭМТЭЙ БОЛСОН !!! ӨӨРСДӨӨ ХЭНИЙ Ч ХАМААРАЛГҮЙ ХИЙХ ЁСТОЙ !!!
Цагын урт цаг хугацаа үнэн худалийг шүүгээд өгөх биз . Ямар ч үед хэлхэд Богд бол биш шүү. Мөнгө хүчтэй юм даа. Одоо нөгөө ихэрийн бас нэг хутагт гээд шаагаад байна.
Ихэр хутагт хувилгаад төрж бсн түүх бн уу
хүн өөрийн төрсөн төөрөг заяагаар амьдрах ёстой юмаа үнэхээр шашны номонд сайн сурах хүүхдэд бол түүгээрээ л яваг бид хүүдийг төрүүлсөн болохоос биш санааг төрүүлэхгүй хүүхэд аз жаргал сайн сайхныг хүсэж банйа үнэхээр удам сайтай хүний үр гэж бодож банйа
Yun peklamni zurag ve,bogdiin tavilan hulgaichij bga yum bhda,shinhene ni haana bn
Hh
Jinhene bsn bol sain,basl show lama bollo GED jovlon ,jiliin ur yimdaa zz
Хайран хүүхэд. Цүнхээ үүрээд хичээлдээ гүйж үеийнхэнтэйгээ хөөцөлдөн тоглох бага нас үгүй болж насаараа хийдэд арцны утаан дунд завилан суух болжээ
Ихэр хүүхдээс сонгосон нь яаж байгаа юм бол до ! Жинхэнэ нь өвдчихвөл нөгөө нь орлоно гэж тооцсон юм болов уу ! Далай лам чинь хааяа хааяа алиа шийдвэр гаргадаг хүн шүү дэ !
эрүүл энх сайн сайхан гэгээлэг бүхнийг хүсэн төрсөн өдрийн мэнд уламжилан , хойч ирээдүйн үйлсэд нь амжилт хүсье!
эрүүл энх сайн сайхан гэгээлэг бүхнийг хүсэн төрсөн өдрийн мэнд уламжилан , хойч ирээдүйн үйлсэд нь амжилт хүснэ дээ.
ixer xuuxed yum uu?
Хятад хүмүүс аргагүй дургүй байгаа гэсэн үү ... Монголчуудын шашны эрх чөлөө байх ёстой байх аа\n
За мэдэхгүй