1948 оноос эхлэн тавдугаар сарын 8-ны өдрийг Дэлхий даяар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархалаа илэрхийлэх өдөр болгон өнгөрүүлдэг.
Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг "Монголын Хүмүүнлэгийн өдөр" болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж байна.
Энэ өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “ЗҮРХНЭЭСЭЭ” уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрт тэмдэглэж байна. Аяны гол зорилго нь олон нийтийн дунд хүнлэг, энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, уриалахад оршино.
"Монголын Хүмүүнлэгийн өдөр"-ийг угтсан нэгэн чухал арга хэмжээ маргааш (2023.05.06) болох гэж байна.
Бямба гаригийн 12:00-16:00 цаийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Зүрхнээсээ” арга хэмжээ зохион байгуулж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааг сурталчилсан гишүүд, сайн дурын идэвхтнийг элсүүлэх “Бүртгэлийн мэдээлэл”, Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих “Хүмүүнлэгийн дэлгүүр”, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх “Анхны тусламж”, Гамшгийн бэлэн байдал, ач холбогдлыг харуулсан “Virtual reality тоглоомын асар”, залуучуудыг чөлөөт цагаа өнгөрөөх, мэдлэгээ дээшлүүлэх боломж олгосон өртөөчилсөн үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
Мөн хүүхэд, залуусын дуртай “Open Mic” хүмүүнлэгийн өдөрлөгт нэгдэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )