Онцгой байдлын байгууллагаас авто засвар, үйлчилгээ, угаалгын газрын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт улсын хэмжээнд зохион байгууллаа.
Хяналт шалгалтад авто засвар, үйлчилгээ, угаалгын газрын 923 барилга байгууламжийг хамруулан 3835 зөрчлийг илрүүлж, 860 зөрчил буюу 22.4 хувийг газар дээр нь арилгууллаа.
Харин бусад зөрчлийг арилгуулахаар 445 Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, 279 мэдэгдэл, 6 танилцуулгыг боловсруулж байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.
Мөн гал түймэр унтраах тактикийн болон тархалтын дадлага, сургалтыг 33 удаа зохион байгуулж, ажилтан, алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлсэн юм.
Дээрх хяналт шалгалтын гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх есдүгээр сарын 04- 22-ны өдрүүдэд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )