Буянт-Ухаад нисдэг тэрэг унасан шалтгааныг шалгаж байна

2023 оны 05 сарын 10

Өнөөдөр /2023.05.10/ 11:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа нисэх буудлын талбай орчимд нисдэг тэрэг унаж, осолджээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас дараах мэдээллийг өглөө.


ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан.

Энэ нисэх онгоц нь зөвхөн сургалтын зориулалттай, хоёр хүний суудалтай. Тухайн үед нисгэгч ганцаараа байсан бөгөөд одоо биеийн байдал нь тогворжиж хэвийн байна. Нисгэгчийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулсан.

Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт 4 удаагийн нислэг үйлддэг байна.

Ослын газарт Агаарын цэргийн командлал, Цагдаагийн байгууллага, ИНЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуулагуудаас техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top