Дүүжин тээврийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажил 45-50 хувьтай байна

2023 оны 05 сарын 10

Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2022 оноос нийт 11 байршилд зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд дүүжин тээврийн асуудал яригдаж байгаа юм. Энэхүү төслийн 45-50%-ийг хийж гүйцэтгэжээ.

Өнгөрсөн оны хувьд дөрвөн байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ жил үлдсэн долоон байгууламжийн ажил үргэлжилж байна. Үүнээс гадна олон улсын зээл, санхүүжилтээр хэрэгжүүлэх зарим төслийн ажил эхэлж байгаа юм. Тухайлбал, нүхэн гарцын төсөл, дүүжин тээврийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалт, Сэлбэ сэргэлтийн төслийн барилга угсралт, их багтаамжийн авто зогсоол байгуулах зэрэг ажлууд эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хийхээр төлөвлөсөн нийт ажлын 45-50 хувийг өнгөрсөн онд гүйцэтгэсэн, үлдсэн хэсгийг энэ жил хийх юм.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТV8 ТЕЛЕВИЗИЙН "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top