Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг 2023-2025 онуудад хэрэгжүүлж байна.
Төсөл хэрэгжиж байгаа Баянзүрх дүүргийн 2, 5, 19, 21, 22, 27, 29, 31, 32, 41 дүгээр хороонд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсрууллаа.
“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл” нь нийслэлийн 12 хороо, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Увс аймгийн 18 суманд хэрэгжиж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )