БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа авч чадалгүй, гэртээ нас барсан байдалтайгаар олдсон талийгаачийн ар гэрээс мэдээлэл хийлээ.
(2023.05.11)
Б.Ариунзул "Миний ээж төрсөн дүүгийнхээ хэргийн араас ганцаараа хөөцөлдөөд явж байгаа. Уг хэрэг нь 2021 оны зургаадугаар сард болсон. Зургаадугаар сарын 29-нд миний ах гэртээ нас барсан байдалтай, бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй байдалтай олдсон. Олдохдоо хүн гэж танихын аргагүй, ялзарсан байдалтай олдсон.
Энэ хэрэг одоог хүртэл 2 жилийн хугацаанд шийдэгдээгүй байна. Миний ээж 2021 оны наймдугаар сарын 04-өөс дүүгийнхээ энэ хэргийн араас хөөцөлдөж явж байгаа.
Солонгост очсноосоо хойш уулзаагүй байгууллага, ороогүй газар гэж байхгүй. Солонгос талын өмгөөлөгч нартай уулзаж байсан. Хүний эрхийн байгууллагад хандаж байсан. Энэ хэрэг дээр Солонгосын талаас энэ хэргийг өмгөөлөхгүй, энэ дээр ажиллахгүй гэсэн хариуг их өгдөг.
БНСУ-д суудаг Элчингээсээ бид улсын өмгөөлөгч гаргаад өгөөч ээ, энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхэд туслаач ээ гэж тусламж гуйсан боловч Элчингээс ямар ч туслалцаа үзүүлдэггүй гэв.
Бид яагаад гадны нөлөөтэй гэж үзэж байна вэ гэвэл цалингаа авъя гэхэд захирал нь хэд хэдэн удаа миний ахын биед халдаж байсан. Зодсон нотолгоо нь бидэнд байдаг.
Задлан шинжилгээний бичиг дээр хоолойн сэртэнгийн яс хугархай гэж гарсан. Энэ хугархайг солонгос тал нь язралтын улмаас хугарсан байж болзошгүй гэж гаргасан байдаг. Яг үнэндээ зөвхөн багалзуурдаж, боомилсон тохиолдолд хугардаг гэж байгаа юм. Ялзрах үед ч юм уу амархан хугардаг яс биш гэнэ. Тиймээс энэ хэрэг гадны нөлөөтэй. Гэрт нь илжрээд муудтал байлгасан.
Гадаад хэргийн яам, Элчинд маш гомдолтой байна. Гадаад хэргийн яамтай хоёр жил уулзаж, энэ хэргийг өмгөөлөгчөөр хангаад, үнэн зөв шийдүүлээд өгөөч ээ гэхэд Гадаад хэргийн яам ерөөсөө хөдөлдөггүй. Бид өмгөөлөгчөөр туслах боломж байхгүй, бид тийм үйлчилгээ үзүүлэх ёсгүй гэсэн хариу хэлдэг. Ээж маань Солонгост очоод Элчингээсээ өмгөөлөгчийн туслалцаа хүсэхээр “Энэ хүн бидний ажлыг хийлгэхгүй, ажил дээр ирж дарамт үүсгээд байна” гээд цагдаад бариад өгчихдөг.
Бид талийгаач ахынхаа хэргийг үнэн зөвөөр шийдүүлье гэж явж байтал ямар ч гэм буруугүй Монгол Улсынхаа иргэнийг Элчин нь удаа дараа цагдаад барьж өгч байна. Цагдаа нь өдөржин гавтай өнжөөдөг" гэв.
Тэрээр цааш нь "Анхнаасаа энэ хэрэг маш будилаантай явагдсан.
Гэрт нь хамгийн сүүлд, хэн орж гарсан бэ камрыг нь шүүгээд өгөөч ээ гэхэд камергүй байр байна гэж мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт дээр нь хавсрагдсан байгаа.Гэтэл байрны булан тохой, өнцөг булан бүрт камер байдаг. Үүнийг бид гэрэл зургаар баримтжуулсан.
Талийгаач гэртээ 20 хоног ялзраад, муудчихсан байхад ийм олон сөжүний шил шинээрээ байсан. Хүн нэг дор ийм олныг уухгүй. Шил дээрх хурууны хээг авч, гэрт нь ямар нэгэн шинжилгээ явуулсан уу, адаглаад камераар нь хэн орж гарсныг шалгасан уу гэхэд ерөөсөө тийм зүйл байдаггүй.
Солонгосын тал болохоор захирлын талын гэрчүүдээс мэдүүлэг аваад, манай талаас гэрчийн мэдүүлэг гэж авдаггүй. Бид мэдүүлэг өгмөөр байна, бидэнд асуудлаа ярьж байсан. Бид амьд гэрч байна гэхээр биднээс авдаггүй.
Сүүд манай эгч хавтаст хэрэгтэй нь шаардлага тавьж байж танилцахад хохирогчийн талаас гэрчийн мэдүүлэг байхгүй гэж автоматаар дүгнэлт бичсэн байсан. Гэтэл бидэнд олон гэрч байгаа. Яагаад биднээс тайлбар мэдүүлэг авахгүйгээр, зөвхөн захирлын талыг баримтлаад байгаа юм бэ.
Манай ах хамгийн сүүлд 2022 оны зургаадугаар сарын 08-нд ар гэртэйгээ холбогдсон. Түүнээс хойш сураггүй болсон байдаг. Бид яав ийв гээд хайсан. Гэтэл хавтаст хэрэг дээр нь зургаадугаар сарын 14-нд амьд яваад, гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс сөжү аваад гарсан гэсэн мэдүүлэг байгаа.
Тэгвэл бид асууж байгаа. Үнэхээр зургаадугаар сарын 14-нд амьд явж байсан юм бол тэр бичлэгийг нь үзье гэхэд дэлгүүр камергүй, боломжгүй гэсэн хариу өгдөг. Солонгост CCTV-ээрээ алдартай, бүх газар нь CCTV байдаг. Яагаад энэ хэрэг дээр дутуу ажиллаж байгаа юм бэ" гэв.
Сэтгэгдэл ( 5 )
cham shiege haltar boo abagi uchure boo iteghuu.
nogodh su bimbajaba bagain shuu tee. imerhu humuus ter pridland itgel geree hij ogol. harbas medrel shorongin ugadasa
cham shiege galzursan abiagd hen itgehin.
Archaagui muu novshnuud…
бүгдийг нь эргүүлэн тат