Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаарч, даваа гарагаас сэрүүснэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

Ус цаг агаар, орчны мэдээлснээр ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаахан байна. Даваа гарагаас ихэнх нутгаар сэрүүснэ.

 

2023 оны тавдугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top