Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн мэргэжлийн албанаас Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран зорилтот бүлгийнхэнд чиглэсэн сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ.
Аяны хүрээнд тус дүүргийн долоо, есдүгээр хорооны 11 иргэнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж, гэрийн нөхцөлд байнгын асаргаа сувилгаа хийхэд нэн шаардлагатай сувилгааны хэрэгсэл болон ахуйн хэрэглээний хэрэгцээт эд зүйлсийг гардуулж өглөө.
Түүнчлэн Сувилахуйн мэргэжлийн албанаас Нийгмийн эрүүл мэндийн албатай хамтран Баянгол дүүргийн “Шүтээн үрс”, 94 дүгээр цэцэрлэг, 13 дугаар сургуулийн нийт 200 хүүхдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, гарын эрүүл ахуй, халдвараас сэргийлэх мэдлэг, дадал олгох сургалтыг насны онцлогт нь тохируулан зохион байгуулж ажилласан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Sain saihan yilsiig hyyhed zaluus zoriulj hiisen ta byhend ih bayarlalaa