Ковидын онц байдал цуцлагдсан ч вирус АЮУЛТАЙ хэвээр байна

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

Коронавирусний цар тахал 2020 онд эхэлж, гурван жил, нэг сар, 24 хоногийн хугацаанд үргэлжлээд дуусаж байгаа талаар ДЭМБ-аас энэ сарын 5-нд мэдээлсэн билээ.

Гэхдээ цар тахал дуусаж, онц байдлыг цуцалж байгаа нь вирус аюултай байхаа больсон гэсэн үг биш болохыг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейесүс мэдэгдсэн юм.

Цар тахлын улмаас хязгаарлалтын дэглэмүүдийг хэрэгжүүлсээр байсан зарим улс хэд хоногийн өмнөөс хязгаарлалтын дэглэмээ цуцалсан. Тухайлбал, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл тус улсад ковидтой холбоотойгоор тогтоосон бүх хязгаарлалтыг ирэх сарын 1-нээс цуцалж байгааг хэлээд “COVID-19-өөр халдварласан өвчтөнүүд долоо хоног тусгаарлагдах шаардлагыг таван өдөр болгож бууруулна” гэжээ.

БНСУ-д мөн иргэд битүү орчинд амны хаалт зүүх шаардлагыг хэвтэн эмчлүүлдэг өрөөтэй эмнэлгүүдээс бусад бүх газарт цуцлахаар болжээ. Тус улсад бас ковидын нөхцөл байдал аюултайгаас анхаарах түвшин рүү шилжсэний дараа буюу ирэх сарын 1-нээс хилээр нэвтэрсний дараа “PCR” шинжилгээ өгөх шаардлагагүй болж байна.

Омикроны дэд хувилбарууд тархаж байна 

ДЭМБ-аас мэдээлснээр дэлхий дахинд ковидын 765 сая тохиолдол бүртгэгдэж, 6.9 сая хүн энэ өвчнөөр нас баржээ. 2023 он гарснаас хойш дэлхий дахинд ковидын тохиолдол тогтвортой буурч байгаа аж. Сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэхдээ дэлхий дахинд халдвар буурч байгаа ч зарим оронд өвчлөл өндөр хэвээр байгаа юм. Тухайлбал, АНУ, БНСУ, Орос, Япон, Бразил, Энэтхэг зэрэг улсад халдварын тохиолдол хоногт олноор бүртгэгдсэн хэвээр байна.

Дэлхий дахинд сүүлийн долоо хоногт Омикроны дэд хувилбар болох XBB.1.5 мутац 40-50 хувь давамгайлан тархжээ.

Омикроны XBB.1.5 мутац нь халдварлах чадвар өндөр

Тэгвэл Монгол Улсад ковидын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр /2023.05.12/ мэдээлэл өглөө. Мэдээллээр Омикрон вирусийн дэгдэлт өсөх хандлагатай байгааг хэлэв. Монголд Омикроны XBB-1 хувилбар тархаж байгаа бөгөөд 2023 оны 18 дахь долоо хоногийн байдлаар XBB-1 хувилбар давамгайлах хандлагатай байна. Манай улсад өвчлөл хамар битүүрэх, үе мөчөөр өвдөх, толгой өвдөх, нус гоожих зэргээр илэрч байгаа аж.

Монгол Улсад одоо ковидын 101 батлагдсан тохиолдлыг эмчилж байгаа бөгөөд хүнд өвчтөн гурав байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тэгвэл хойд хөрш ОХУ-д энэ тоо харьцангуй их байна. Орост хоногт ковидын 2000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 900 гаруй хүн эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Омикроны дэд хувилбар болох XBB.1.5 мутац нь халдварлах чадвар өндөр, хүндрэх тохиолдол бага байгаа гэнэ.

Ковид гурван минут тутамд нэг хүний амийг авч оджээ

Гэхдээ цар тахал дууссан, аюулгүй болсон гэсэн үг биш бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд COVID-19 нь гурван минут тутамд нэг хүний амийг авч оджээ. Энэ нь бүртгэгдсэн нас баралтын тоо бөгөөд үүнээс ч илүү байж магадгүйг ДЭМБ-аас мэдээллээ.

Түүнчлэн дэлхий дахинд олон мянган хүн сэхээн амьдруулах тасагт амьд үлдэхийн төлөө тэмцэж байгааг ДЭМБ-аас мэдэгдээд “Олон сая хүн ковидын дараах хүндрэлтэй амьдарч буйг онцолжээ.

Ковид урьдын адил хүний аминд хүрч, мутацад орж байна. Дэлхий дахинд тархаж буй Омикроны дэд хувилбарууд нь өндөр настан, хүүхдүүдэд хүндрэх аюултай юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.25) 2023 оны 05 сарын 12

mongold baisan hoid solongso asrahin agzarin huuhed boor ushiga zurh eleg erhten zardag donro bolgoj zarsan etged bol dolgro said shuu.

0  |  0
zochin(66.181.179.25) 2023 оны 05 сарын 12

mahs nust bolson tee. mongodl baidga nrod korea sarhin huuhed boor jruh eleg donro bolgoj zardag abagig gerelchiemg chimge gedegin biana tee shuuh huralas.

0  |  0
Top