Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган сувилагчдад төрийн дээд шагнал, одон, медаль хүртээснээ өнөөдөр /2023-05-12/ Төрийн ордонд гардууллаа.
Баярын энэ өдөр сувилагчдын эгнээнээс гурван гавьяат төрж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтон тав, алтангадас одонгоор 13 сувилагч, Хөдөлмөрийн хүндэт медалиар дөрвөн сувилагч тус тус энгэрээ мялаалаа.
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
-Ховд аймгийн БОЭТ-ийн мэс заслын ахмад сувилагч С.Бямбажав,
-УНТЭ-ийн Гемодиализийн төвийн тэргүүлэх зэргийн сувилагч Н.Наранцацрал,
-“Мэлтэс мэд” эмнэлгийн мэс заслын ахлах сувилагч Ц.Болорчимэг,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
-“Монголын сувилагчдын нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Нямсүрэн,
-УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Д.Дуламсүрэн,
-Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн мэс заслын клиникийн сувилагч С.Жаргал,
-“Хүрээ амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эх баригч, бага эмч И.Жаргалсайхан,
-УГТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа,
“Алтан гадас” одонгоор:
-“Таны төлөө бид” эмэгтэйчүүдийн эмнэлгийн унтуулгын ахлах сувилагч Л.Алтанцэцэг,
-Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн Мэс заслын клиникийн сувилагч П.Аюуш,
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч С.Бадамцэрэн,
-ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн сувилагч Б.Болормаа,
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн амбулаторийн сувилагч Ц.Марта,
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Цэнд-Оюу” өрхийн ЭМТ-ийн сувилагч Д.Мөнгөнцэцэг,
-ХСҮТ-ийн Сувилахуйн албаны сувилахуйн арга зүйч Н.Наранчимэг,
-Дорноговь аймгийн Айраг сумын ЭМТ-ийн ахмад сувилагч Б.Одгэрэл,
-Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Д.Оюунчимэг,
-Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Б.Туяа,
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Мэнд цолмон” өрхийн ЭМТ-ийн ахлах сувилагч Ч.Хишигдэлгэр,
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЭМТ-ийн вакцинатор сувилагч Ж.Цэвэлмаа,
-ГССҮТ-ийн ахлах сувилагч Ц.Цэнд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
-Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн сувилагч Д.Ундрах,
-“Тод дэлгэц мед” эх нярайн эмнэлгийн ахлах сувилагч Б.Сүглэгмаа,
-“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн мэс заслын сувилагч Ч.Эрдэнэчимэг,
-ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн туслах сувилагч М.Очирмаа нарыг шагналаа.
Сэтгэгдэл ( 0 )