Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
(2023.05.16)
Монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оноос эхлэн Засгийн газрын 37 дугаар тогоолын дагуу их, дээд сургуульд элсэх ЭЕШ-д бүртгүүлсэн бүх элсэгчдээс заавал авдаг шалгалт болгосон.
Энэ шалгалтын босго оноо нь 400 байхаар тогтоосон.
Өөрөөр хэлбэл монгол хэл бичгийн шалгалтаа өгч, 400 онооны босго давснаар дотоодын их, дээд сургуульд элсэх эрх нь нээгддэг. Энэ шалгалтын гол зорилго нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээг сайжруулах, дархлааг дэмжих юм.
Энэ удаагийн монгол хэл бичгийн шалгалтын найдвартай байдлын ковцент 0,7 хувьтай байгаа нь шалгалтын үр дүн тодорхой хэмжээний бодитой үр дүн, дүгнэлт хийж болно гэдэг утгыг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, статистик үзүүлэлтийнхээ хувьд 0,5 хувиас дээш байж шалгалтын үр дүн үзэн зөв, бодитой гарсан байна гэдэг утгыг илэрхийлдэг.
Энэ жилийн хувьд монгол хэл бичгийн шалгалтын улсын дунджийг сүүлийн 6 жилтэй харьцуулахад 70 хувьтай гарсан буюу эрс өссөн үзүүлэлттэй байгаа.
Энэ жилийн дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан шалгалтад нийтдээ 32533 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн. Үүнээс 30879 шалгуулагч шалгалтдаа хамрагдсан байна. Шалгуулагчдын 26017 нь 400 онооны босгыг давж, 4862 нь тэнцээгүй байна.
Тухайлбал, Архангай аймаг 816 шалгуулагчаас 667 нь 400-аас дээш, 1 шалгуулагч 800 оноо авчээ.
Нийтдээ улсын хэмжээнд 800 оноо буюу нийт авах ёстой 50 оноог бүтэн авсан 36 шалгуулагч байна.
800 оноо авсан байдал
Монгол хэл бичгийн шалгалтад тэнцсэнээр ЭЕШ-ын дүн оноогоо ашиглаад 2,5 жилийн хугацаанд их, дээд сургуульд элсэн суралцах бүрэн боломжтой.
Монгол хэл бичгийн энэ удаагийн шалгалтад 400-аас доош оноо авсан хүүхдүүд их, дээд сургуульд элсэх боломжгүй гэсэн үг биш.
Дахин шалгалтыг 2023 оны наймдугаар сарын 19-нд дахин зохион байгуулахаар болсон байна.
Д/д |
Аймаг/Дүүрэг |
Шалгуулагчийн тоо |
400 оноо давсан |
800 оноо авсан шалгуулагчийн тоо |
1 |
Архангай |
816 |
667 |
1 |
2 |
Баян-Өлгий |
883 |
322 |
0 |
3 |
Баянхонгор |
646 |
547 |
1 |
4 |
Булган |
463 |
352 |
0 |
5 |
Говь-Алтай |
628 |
555 |
0 |
6 |
Говьсүмбэр |
186 |
168 |
0 |
7 |
Дархан-Уул |
1093 |
951 |
0 |
8 |
Дорноговь |
539 |
472 |
2 |
9 |
Дорнод |
738 |
661 |
0 |
10 |
Дундговь |
348 |
313 |
0 |
11 |
Завхан |
815 |
690 |
0 |
12 |
Орхон |
1135 |
1009 |
2 |
13 |
Сэлэнгэ |
949 |
845 |
2 |
14 |
Сүхбаатар |
506 |
425 |
0 |
15 |
Төв |
628 |
543 |
2 |
16 |
Увс |
824 |
738 |
0 |
17 |
Ховд |
967 |
678 |
1 |
18 |
Хэнтий |
665 |
566 |
1 |
19 |
Хөвсгөл |
1326 |
1085 |
4 |
20 |
Өвөрхангай |
1105 |
989 |
1 |
21 |
Өмнөговь |
547 |
467 |
0 |
22 |
Баганнуур |
326 |
289 |
0 |
23 |
Багахангай |
26 |
23 |
0 |
24 |
Баянгол |
2336 |
2127 |
1 |
25 |
Баянзүрх |
3791 |
3307 |
6 |
26 |
Налайх |
269 |
226 |
1 |
27 |
Сонгинохайрхан |
2078 |
1700 |
1 |
28 |
Сүхбаатар |
2398 |
2125 |
2 |
29 |
Хан-Уул |
1629 |
1378 |
4 |
30 |
Чингэлтэй |
1328 |
1187 |
4 |
31 |
БҮТөв |
891 |
612 |
0 |
Сэтгэгдэл ( 0 )