Монгол хэл бичгийн ДАХИН ШАЛГАЛТЫГ наймдугаар сард зохион байгуулна

2023 оны 05 сарын 16

Энэ жилийн дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан шалгалтад нийтдээ 32533 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн. Үүнээс 30879 шалгуулагч шалгалтдаа хамрагдсан байна. Шалгуулагчдын 26017 нь 400 онооны босгыг давж, 4862 нь тэнцээгүй байна.

Монгол хэл бичгийн шалгалтад тэнцсэнээр ЭЕШ-ын дүн оноогоо ашиглаад 2,5 жилийн хугацаанд их, дээд сургуульд элсэн суралцах бүрэн боломжтой.

Монгол хэл бичгийн энэ удаагийн шалгалтад 400-аас доош оноо авсан хүүхдүүд их, дээд сургуульд элсэх боломжгүй гэсэн үг биш. Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд заасны дагуу Монгол хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчид зургаадугаар сард зохион байгуулах Элсэлтийн ерөнхий шалгалтад сонгосон хичээлүүдээрээ хамрагдах боломжтой.

Харин монгол хэл бичгийн хахин шалгалтыг 2023 оны наймдугаар сарын 19-нд дахин зохион байгуулна гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Дахин шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 01-11-ний өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвийн цахим сайтаар явагдана.

Ингэхдээ дөрөвдүгээр сард болсон шалгалтад тэнцээнгүй 4862 шалгуулагчийн бүртгэл автоматаар бүртгэгдэнэ.

Дахин шалгалтад:

-Босго оноо буюу 400 оноод хүрээгүй шалгуулагч

-Шалгалтаас хоцорсон бүртгүүлэгчид

-Гадаадаас ирсэн иргэд хамрагдах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top