Сүүлийн өдрүүдэд ЕБС-ийн анги дэвших шалгалтын хариуг бөглөхдөө зөвхөн 2B гэсэн харандааг ашиглана гэдэг мэдээлэл гарч, багагүй төөрөгдөл үүссэн. Үүнд Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2023.05.16/ дараах мэдээллийг өгч байна.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “Шалгалтын хариултын шоглоомыг 2B гэдэг харандааг ашигла гэж тулгасан зүйл байхгүй. Харин 6-12 дугаар ангийн шалгалтын хуудсыг ЭЕШ өгдөгтэй адил хариултын хуудсыг будаж бөглөснийг тестийн машинаар засаж байгаа. Бидний зүгээс харандаагаар будаж бөглөхийг санал болгож байгаа.
Энэ нь ямар давуу талтай вэ гэвэл балаар бөглөсөн тохиолдолд хүүхэд буруугаа засах боломжгүй. Харандаагаар бөглөсөн тохиолдолд буруугаа зөв болгож засах боломж нь хүүхдэд байна. Боловсролын үнэлгээний төвөөс 0.5 харандааг биш стандарт харандааг ашиглахыг зөвлөж байгаа. Гэтэл зарим газар мэдээлэл дамжихад алдаа гарсан уу, зөвхөн 2В харандаа гэдэг буруу ойлголт гарсан байна” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
өчигдөржингөө дэлгүүрээр 2В балын харандаа хайсан хүмүүс байлаа. энийгээ ядаж 7 хоногийн өмнө хэлчихэж болдоггүй юм уу.