Асуудлаас асуудлын хооронд эргэлдэх биш асуудлаас шийдлийг эрэлхийлэх шинэ чиглэл Шийдлийн сэтгүүл зүйн практик сургалт энэ оны тавдугаар сарын 19-ний 09.00-17.00 цагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно.
”Асуудлаас шийдэл рүү” сургалтыг "Шийдлийн сэтгүүл зүйн судалгааны төв" олон улсын байгууллагын сургагч багш Жэй Марлон Карр удирдан явуулах аж.
Нийгмийн хариуцлагын үүднээс, мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг дэмжих зорилгоор МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, АТГ, МСНЭ хамтран сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа хэмээлээ. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, энэ салбарыг сонирхдог хүн бүрд нээлттэй. Постер дээрх QR кодыг уншуулаад бүртгүүлэх боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )