Маргааш НӨАТ-ын сугалааны дөрөвдүгээр сарын тохирол явагдана

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

НӨАТ-ын сугалааны дөрөвдүгээр сарын тохирол маргааш 13:00 цагт болно. Азтан тодруулах тохирлыг "Боловсрол суваг" телевиз болон ebarimt аппликейшнаар үзэх боломжтой.

Энэ удаагийн сугалааны тохиролд дөрөвдүгээр 1-30 хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримт оролцоно.

Тохирлын журмын шинэчлэлийг сануулахад. Үүнд,

 

  • 51-ээс дээш баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ. Жишээлбэл, Гурван баримт бүртгүүлсэн хүний баримтын гурван орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авна. Харин 51-ээс дээш баримт бүртгүүлээд түүнээс нь нэг баримтны гурван орон таарвал 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого аж. 
     
  • Тухайн хүний амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хууль хэрхэн хэрэгжиж буйг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал олгоно. Жишээлбэл, Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс нэг баримтынх нь 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцоолъё. Дархан-Уул аймгийн НӨАТ-ын баримт хэвлэлт хэр нэмэгдсэнийг өмнөх онтой харьцуулан Татварын ерөнхий газраас судалгаа хийнэ. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орох юм.
     
  • Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь баримтын найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлгөө үлээлгэх юм

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тохирлын хулгайчид..(103.57.94.90) 2023 оны 05 сарын 16

Худлаа. 30,0 ₮-ийн сугалааны тохирол нэг удаа таарахад л авахын хооронд дугаарыг нь өөрчлөөд өөрсдөө авчихдаг юм билээ. Яг нүдний өмнө харсаар байтал үсэг, тоог нь засаад... анх удаа л харсан. Ийм хоёрын хооронд сугалаа нэртэй өөрсдөө авчихдаг гарууд бдаг л юм бна. Татварын газрын хяналт гэж бна уу??? Ийм янзаараа банк дахь мөнгийг ичихгүй авдаг хулгайч байх.

0  |  0
.(103.212.118.132) 2023 оны 05 сарын 16

Ацны НӨАТ-ын сугалаа! Мөнгийг нь буцааж өгөөч луйварчид

1  |  0
Top