О.Батнайрамдал: БЗС-ийн зээлийн 90%-ийг өндөр албан тушаалтнуудын хүүхэд авсан байна

2023 оны 05 сарын 16

УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал өнөөдөр /2023.05.16/ "Боловсролын зээлийн сан"-ийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрээр “"Боловсролын зээлийн сан" нь анх 1993 онд "Сургалтын зээлийн сан" нэртэйгээр санхүүгийн  дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүнд зээл олгоно гэж байгуулагдсан байгаа юм. Гэтэл 30 жилийн дараа өнөөдөр яг зорилтод хүмүүстэй зээлийг өгсөн эсэх нь асуудал дагуулсан хэвээр байна. Тэр дундаа гадаадад суралцсан 2368 хүүхдийн хаашаа очсон бэ гэдгийг хүргэе.

Гадаадад зээлээр сурсан бол эх орондоо ирээд 5 жил ажилласан тохиолдолд зээлээс чөлөөлөгдөнө гэх 2008 оны журам 2012 онд Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсон.

2021 онд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль батлагдсан. Энэ хуулийн 8.8-д Боловсролын зээлийн сангийн зээлийг эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг зөвхөн УИХ батална гэж заасан. Харамсалтай нь энэ журам одоог хүртэл гараагүй. Тэгэхээр зээлээс чөлөөлөгдөнө гэдэг ойлголт нь хуулиа зөрч гэсэн агуулга болж байна. Тиймээс зээлээс чөлөөлөгдөнө гэсэн ойлголт хуулийн дагуу байхгүй.

Боловсролын зээлийн сан нь маш олон залууст оюуны хөрөнгө оруулалт хийсэн, агуулга нь бол зөв. Харин гадаадад суралцаж байгаа оюутнуудад өгсөн зээлүүд "буруу замаар будаа тээсэн" байгаа юм. Тус сангаас гадаадад суралцсан 2368 оюутанд өнөөдрийн долларын ханшаар 363 тэрбум төгрөгийн зээлийг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр олгосон.

Үүнээс бакалаврын түвшний 421 суралцагчид 167 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна.

Магистр, докторын 1947 суралцагчид олгосон 196 тэрбум төгрөгийн зээлээс 99 хувь нь эргэн төлөгдөөгүй, үүний 41 хувь нь хууль бус буюу сайдын тушаалаар чөлөөлөгдсөн байна.

Нийт зээлдэгчдийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн үр хүүхэд байна.

Төрийн өндөр албан тушаалтнууд хүүхдээ зээлээр сургах шаардлагатай юу. Уг нь БЗС-ийн зээл нь санхүүгийн зайлшгүй дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд зориулагдсан. Гэтэл эргэн төлөгдөөгүй зээлийн 41 хувийг боловсролын сайдын тушаалаар чөлөөлсөн байдаг.

Уг нь зээлийг тэглэх эрх нь УИХ-ын журмаар зохицуулагдах ёстой байтал сайд чөлөөлсөн байна. Зээлийг чөлөөлсөн тэмдэглэлд Засгийн газрын тогтоолд үндэслэж чөлөөлсөн гэж байна. Гэвч тэмдэглэлтэй танилцаж үзэхэд ямар ч шийдвэр биш, хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн байна. Ийм үндэслэлээр 80,2 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн байна. Зээл, тэтгэлэг бол хоёр тусдаа зүйл. Зээл бол буцалтгүй тусламж биш, заавал эргэн төлөгдөх ёстой гэв.

Түүний өгч буй мэдээллээр:

-2008-2009 онд Засгийн газрын тогтоолоор 8,9 тэрбум төгрөгөийн 111 зээлийг тэглэсэн байна.

-2012-2016 онд Л.Гантөмөр сайдын үед 435 магистр, докторын 40,6 тэрбум төгрөгөийн зээлийг тэглэсэн байна.

-2016-2017 онд Г.Чулуунбаатар сайдын үед 51 магистр, докторын 4,8 тэрбум төгрөгийн зээлийг тэглэжээ.

-2017-2019 онд Ц.Цогзолмаа сайдын үед 6,3 тэрбум төгрөгийн 73 зээл тэглэсэн байна.

-2019-2020 онд Ё.Баатарбилэг сайдын үед 8,5 тэрбум төгрөгийн 82 зээл

-2020 онд Л.Цэндсүрэн сайдын үед 1,9 тэрбум төгрөгийн 26 зээлийг тэглэжээ.

-2021 оноос хойш Л.Энх-Амгалан сайдын үед 9,05 тэрбум төгрөгийн 89 зээлийг тэглэжээ.

Энэ нь нийт 867 зээлийн 80,2 тэрбум төгрөгийг хууль бусаар тэглэсэн гэсэн үг гэдгийг тэрээр хэлж буй.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.179.160) 2023 оны 05 сарын 17

Олон удаа ярьснаас нэг удаа хий гэж хэлье амжилт хүсье ардын хүүхэд бнадаа ардын хүүхдүүдэд боломж олгоорой

0  |  0
Болд(192.82.73.14) 2023 оны 05 сарын 17

Зээлийг нь төлүүл. Ажил болгоорой .

1  |  0
Нар(150.129.143.188) 2023 оны 05 сарын 17

Маш зөв шүү.Харвардад мөнчгөрөөрөө сурсан хүн ийм л ёс зүй,итгэл үнэмшилтэй байх ёстой

0  |  0
нарангэрэл(66.181.160.49) 2023 оны 05 сарын 17

муу хулгайч нар хамаатан садан үр хүүхдүүдтэй гадаад руу суралцуулах ямар эрхтэй болоод ингэж байгаа юм бэ ардын хүүхэдийн боломжийг хулгайлсан новшнууд аа зээл ээ төлөөрөй

0  |  0
enhamgalan ooroo no-(202.131.225.197) 2023 оны 05 сарын 17

nogoo said enhamgalan chin bas ih zeeliig iim bogino hugatsaand tegelj haysan bna. 40 terbum chin ih mongo shuu. dandaa said darga nariin hvvheduud ch de. ted naraar bvgdiig tuluuleh heregtei dee..

1  |  0
Ц(202.9.46.179) 2023 оны 05 сарын 17

Сайдын дүүгийн хүүхэд нь шанхайд сурсаныг мэдэх юм байна

2  |  0
Зочид(202.9.46.55) 2023 оны 05 сарын 17

О.Батнайрамдал маш зөв асуудал хөндөж байгаа тул дэмжиж байна. Боловсролын Зээлийн Сангаас гэрээ хийж зээл авсан нөхцөлд зээлийг эргүүлэн төлөх ёстойг хүн бүхэн мэднэ. Энэ мөнгө бол ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ тул эргүүлэг төлөгдөх ёстой. Боловсролын сайд нар анхаарах хэрэгтэй. Ард түмний хүүхдүүд авч чадахгүй байгаа шүү дээ!!!

4  |  0
З.Нэргүй(202.179.21.217) 2023 оны 05 сарын 17

Зөв асуудал хөндөж байна.Нэгэнт л гэрээгээр зээл гэж авсан тул хэн байхаасаа үл хамааран төлөх ёстой.Бас нэг чухал асуудал нь төлсөн хүмүүсээ нэр усаар нь зарлаж сэтгэлийн итгэлийн урам хайрлая.

4  |  0
Top