ЗӨВЛӨГӨӨ I Линз зүүдэг хүмүүсийн хэзээ ч гаргаж болохгүй 3 АЛДАА

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 17

Харааны болон гоёлын линз зүүдэг бол дараах гурван алдааг хэзээ ч бүү гаргаарай. Эдгээрийг хийх нь таны нүдэнд маш аюултай юм.


Линзийг хэтэрхий удаан хугацаагаар зүүх

Энэ нь нүдэн дээр гүвдрүү үүсгэхээс гадна, хараанд муугаар нөлөөлдөг. Учир нь линз хүчилтөрөгч дамжуулах судасгүй хэсэг буюу нүдний торлог бүрхэвчин дээр байрладаг. Ердийн үед энэ үүргийг нулимс гүйцэтгэдэг боловч линз тэрхүү үйл ажиллагааг нь багасгадаг аж. Тиймээс үе үе линзээ авч байснаар нүдээ хүчилтөрөгчөөр хангах үндсийг нь тавьж өгөх юм. Мөн хэтэрхий удаан хугацаанд линз зүүхээр нүд нян эсэргүүцэх чадваргүй болдог.

Линзтэйгээ унтах

Линзтэйгээ унтах нь олон хүний гаргадаг алдаа юм. Ингэснээр нүдэнд хүчилтөрөгч дутагдаж, үүнээс үүдэн нүд загатнаж, халдвар орох эрсдэлтэй. Тиймээс линзтэйгээ унтсан хүмүүс өглөө нүд нь хуурайшсан, харц нь бүдгэрч, юм харахдаа муу болж сэрдэг байна. Дээрээс нь хүн унтаж байхдаа нүдээ аньдаг учраас линзээ алга болгож мэдэх юм.

Линзтэйгээ усанд орох

Усан сан, шүршүүр зэрэгт орохдоо линзтэй байж хэрхэвч болохгүй. Усанд элдэв нян бактери маш их агуулагддаг учраас нүдийг үрэвсүүлж, бүр хараагүй болгож ч мэднэ. Мөн линзийг хуурайшуулдаг. Тиймээс ус руу орохоосоо өмнө заавал линзээ авч занших хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top