Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймагт байрлах Малын удмын сангийн үндэсний төв, ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэн болон тус аймаг дахь “Улаанбаатар гурил ХК-д ажиллалаа.
Ургамал газар тариалангийн хүрээлэн нь үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, чимэглэл, техникийн болон тэжээлийн ургамлын:
Үр тарианы селекцийн судалгааны үр дүнд үр тарианы 100 гаруй шинэ сорт бүтээж, 20 орчим сорт нутагшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.
Төмсний таван сорт шинээр гарган, 13 сорт нутагшуулж, 15 сортыг ирээдүйтэй сортоор шалгаруулан үйлдвэрлэлд шилжүүлсэн. Шинэ сортын төмсний ургац улсын дунджаас 15-30 хувь илүү байна.
Мөн хүнсний ногооны 68 сорт, жимс, жимсгэнийн 50 гаруй сортыг нутагшуулж, гоёл чимэглэлийн 5 сортыг тарималжуулсан нь үр дүнгээ өгчээ.
Тус хүрээлэн 25,000-30,000 сортын үрийг дунд хугацааны горимоор хадгалах хүчин чадалтай бөгөөд урт хугацаанд хадгалах төхөөрөмжид 10,000 сорт дээж хадгалж байна.
Цаашид судалгааны суурь санхүүжилтыг тасралтгүй тогтмол олгодог байх, лаборатори, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, судлаачдын цалин, хангамж, орон сууцны нөхцөлийг сайжруулах зэргийг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )