Маргааш "Номын баяр" эхэлнэ

2023 оны 05 сарын 18

Зохиолч, номд дурлагсдын хүлээлт болсон "Номын баяр" маргааш эхэлнэ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гаригт тэмдэглэхээр тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Тэгвэл энэ жлийн Үндэсний номын баярыг "Номын соёлт ертөнц" ТББ-аас 33 дахь жилдээ, тавдугаар сарын 19-21-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Номын баярыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг НЗДТГ-тай хамтран зохион байгуулах бөгөөд нийслэлийн зүгээс жил бүр баярын цар хүрээг өргөтгөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Харин төрийн бус байгууллагын хувьд номын баярт оролцогч нарт олон улсын стандартад нийцсэн асрыг хөнгөлөлттэй үнээр түрээслэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.

Номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтайгаар авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. Мөн ховор хуучин номын худалдаа болдог.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top