НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилт”-ийг хэлэлцэх өндөр түвшний уулзалтад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Тус уулзалтын үеэр зохион байгуулагдсан “Хүн ам, байгаль орчинд аюулгүй, ээлтэй орчин нөхцлийг бий болгоход чиглэсэн зураглал” сэдэвт хуралдаанд хошууч генерал Г.Ариунбуян оролцож, үг хэллээ.
Уулзалтад оролцогчид Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн дунд хугацааны хэрэгжилт, ахиц дэвшил болон тулгарч байгаа бэрхшээлийг үнэлэх, 2015 оноос хойш нөхцөл байдлын өөрчлөлт, шинээр үүсч байгаа асуудлуудыг тодорхойлох, эрсдэлд суурилсан шийдвэр гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудыг судлах юм.
Ингэснээр Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн дунд хугацааны үнэлгээ нь 2030 оноос өмнө болоод шинээр гарч ирж байгаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор бодлого, практик, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэчлэл, инновац, үйл явцын засвар өөрчлөлтийг тодорхойлох, хэрэгжүүлэх боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
byltsiisen sogtuu tolgoi zogsoj bna hyniig araasn tevreel laitai sda ve