“Гамшиг онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал”  арга зүйн зааварчилгаа өгөх баруун болон говийн бүсийн арга хэмжээ, бэлтгэл сургуулилт зохион байгуулж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

Засгийн газрын 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 201 дүгээр тогтоол “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”,
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021-ны өдрийн С/66 дугаар тушаалаар “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал, Ерөнхий зарчим, салбар дундын хамтын ажиллагааны нийтлэг шаардлага MNS6948:2021 стандарт батлагдсан. 
Энэхүү стандартын сургалтыг ХНХЯ-наас өнгөрсөн онд зохион байгуулсан байдаг. Тус үйл ажиллагааны үргэлжлэл болгож Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Баян-Өлгий, Өмнөговь аймгуудад “Гамшиг онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал” арга зүйн зааварчилгаа өгөх арга хэмжээ, бэлтгэл сургуулилтыг зохион байгуулж байна.
Баруун бүсийн арга хэмжээг Баян-Өлгий аймагт 2023.05.17, 2023.05.18-ны өдрүүдэд зохион байгуулж Баян-өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн мэргэжлийн ангийн гишүүд оролцлоо.
Сургуулилтын үр дүнд“Гамшиг онцгой байдлын үед хүүхэд өөрийн айдсаа даван туулж, өөрийгөө болон бусдыгаа хамгаалах аргуудаас суралцаж мэдлэг, чадвартай болох, бүлгээр ажиллах, сэтгэл зүйн бэлтгэлд сургаж, сэтгэл зүйн анхны тусламж, дэмжлэг үзүүлэх” арга зүйд суралцах юм.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Монгол дах НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Аяако Каино, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг нээлтийн арга хэмжээнд оролцож, орон нутгийн хүүхэд харах үйлчилгээ, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв, сумын дотуур байр, сумын залуучуудын хөгжлийн төв, аймгийн хамтарсан багийн гишүүд, аймгийн ГБХЗХГ-уудтай уулзалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа. 
Санхүүжүүлэгч НҮБ-ын Хүүхдийн сан болон арга хэмжээг хамтран зохион байгуулсан Х.Бауыржан даргатай аймгийн ГБЗХГ, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Улаан загалмайн хороо, арга хэмжээнд оролцогч хүүхдүүд, оролцогч мэргэжлийн ангийн гишүүдэд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top