Зүүн аймгуудын нутгаар 2023 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 10 суманд 127 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болсноос 118 иргэнийг эсэн мэнд олсон бол нэг иргэний цогцсыг олж, найман иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжлэн явагдсан.
Тэгвэл өчигдөр /2023.05.21/ 19:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төөрч, сураггүй болсон нэг иргэний цогцсыг олж, бусад долоон иргэнийг эсэн мэнд олсон тул эрлийн ажиллагааг зогсоолоо.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргаас орон нутгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад цаашид шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэлийг өгөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )