Зүүн аймгуудад болсон гамшигт өртсөн иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгоно

2023 оны 05 сарын 25

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 19-20-нд болсон цаг агаарын аюулт үзэгдэл, түүний улмаас учирсан хохирлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан, Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгох, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зохих хэмжээний шатахуун, халдвар хамгаалллын хувцас хэрэглэлийн дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Мөн гамшгийн улмаас мал нь хорогдсон малчин айл өрхүүдийн судалгаа, мэдээллийг яаралтай гаргаж малжуулах хөтөлбөрт хамруулах асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт даалгав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top