Улаанбурханы эсрэг ДАРХЛААЖУУЛАЛТЫГ тавдугаар сарын 29-нд эхлүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2023 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. 

Зорилтот бүлгийн нас

Улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакцины нэмэлт дархлаажуулалтад улсын хэмжээнд 10 сартайгаас 8 настай хүүхдүүд хамрагдана.

Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин, иммуноглобулин тариулсан хүүхдэд улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакциныг хойшлуулж, сарын зайтай тарина.
 

Эх сурвалж: ХӨСҮТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top